Алмас
Блогтоо техникийн холбогдолтой мэдээлэл оруулж байя гэж өмнө бичээд бичиж эхэлсэн боловч энэ нь ер нь тийм ч тохиромжтой биш юм байна. Тэгээд бас 2009 онд нээгээд нэг их хөгжүүлж чадаагүй http://wiki.dusal.net хуудсандаа хөгжүүлээд явах нь хамаагүй дээр байсныг санав.
Энэ төсөл нь 2009 оны 9-р сард анх эхэлсэн бөгөөд одоогоор 13 тайлбар хийгдээд байгаа тул та идэвхтэй оролцон эх хэл дээрээ Тооцоолуурын хэрэглээ болон веб бүтээх чиглэлээр энэ нэвтэрхий толийг улам баяжуулцгаая.
гэж бичсэн байх юм хэхэ.

dusalwiki

Дусал самбар-ын нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтрээд энэ викиг баяжуулаад явахыг хүсье. Бүртгэлгүй бол мэдээж шинээр бүртгүүлэх боломжтой. Цаашид мэдээллийг шууд өгөгдлийн бааз хэлбэрээр хүссэн хүн нь татаж авч болдог болгоё гэж бодож байгаа. Тиймээс хамт хөгжүүлээд дараа нь хуулбарлаад явсан болно.

Гол зорилго маань би өөрөө ямар нэгэн зүйлийг эмх цэгцтэй тэмдэглэж авч үлдсэнээр дараа нь адилхан асуудал тулгарах, эсвэл адилхан зүйл хийх үедээ өөрийн тэмдэглэсэн гарын авлагаа харахад дахин өөр газраас хайж цуглуулахгүй амар болно.
Мөн хэн нэгэн адилхан хөгжүүлээд энэ вики маань хангалттай Монгол хэлээр бааз болж чадвал хөгжүүлсэн хүмүүс, мөн бусад Монгол хүмүүс орж авч ашиглан хэн нэгнийхээ явсан цуглуулсан замаар дахиж явалгүй илүү түргэн явах боломжийг бүрдүүлж чадах болов уу гэж бодож байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Өө тийм үү хэвийн ажиллаж байгаа гэж бодоод л яваад байгаа. Нэг шалгаж засаад мэдэгдье.
Алмас хэзээ бичсэн: 2021-08-07 21:23 | |
Бүртгүүлэх линк ирсэнгүй
Hi, сонирхолтой, эртний сайт байна хаха. forum.dusal дээр бүртгүүлэх гэсэн цахим хаяг дээр линк ирсэнгүй ээ. Одоо хийх ээ больчихсон юм уу?
Зочин хэзээ бичсэн: 2021-08-07 18:14 | |



:-)