Алмас

Өнөөдөр хүмүүс татвар нэмэгдэх нь гээд л эсэргүүцэж байна. Үнэндээ бол энэ татварын хувийн тоо хэмжээ бол үнэндээ л падлийгүй зүйл юм л даа. Тогтолцоо, ажиллаж байгаа зарчим нь өөрчлөгдөхгүй л бол энэ тоо хэд байсан ч адилхан юм.
Юмны үнэ ихээр буураад эсвэл нийт хүмүүсийн цалингийн хэмжээ ихэсчихвэл 15%-20% татвар нэмж өгсөн ч амьдралд онц нөлөөлөхгүй, эсрэгээрээ татварыг 5% болгоод буулгая гэж бодъё гэтэл юмны үнэ өсөөд, эсвэл үндсэн цалингийн хэмжээ буурчихвал бас л адилхан.

Тэгэхээр юу хэрэгтэй юм бэ? Яавал энэ бүхнийг өөрчлөх вэ? Уурхай ухаад зараад мөнгө олоод ирчихвэл болох асуудал уу?

Их ...

Алмас

Популист гэхээр л хүмүүс нөгөө л Жавхлан, Уянга, Фэнгшү Ганбаатар мэтийн хүмүүсийг л гэж ойлгодог болжээ. Харин жинхэнэ популистууд бол мөнгө амладаг, тараадаг, бодлогогүй зээл авч цацаад өрөнд ордог, бодлогогүй татвар аваад ёроолгүй сав руу хийгээд байгаа хүмүүс бол популистууд. Гэтэл нөгөө популистаар цоллуулаад бүхнийг зогсоогоод хойш нь татаад байгаа гэсэн хүмүүсийн тэмцэл үнэндээ бараг биелэлээ олсон нь ховор. Ноён уулыг эс тооцвол бүгд л тэр хүмүүсээс хамааралгүйгээр хууль батлагдаад, гэрээ хийгдээд яваад л байгаа.

Та сувгаа бүү солиорой, Эдийн засаг эдийн засаг эдийн засаг гэж байгаад л...

Алмас

Нэг нэвтрүүлэг үзэж байсан чинь "нас явах тутам туршлага хуримтлагддаг" гэдэг бол худлаа. Хүн өөрөө мэдлэг мэдээлэл цуглуулж, хийж үзэж байхгүй бол яг байгаа чигээрээ хөгширдөг. Тиймээс бодож, судалж, сурч, туршиж, аль болох олон хүнтэй уулз гэнээ. - бодууштай

Тэгэхээр ямар эмээ, өвөө болмоор байна вэ? Аль болох олон эмээ, өвөө нартай уулзаж үз. Тэр дунд энэ хүн үнэхээр мундаг юм аа, сайн хүн юмаа гэх бодлууд орж ирнэ. Тэр өвөө эмээ нараас сайн талыг нь олж ав. Өөрийгөө ямар өвөө, эмээ болоод ач зээдээ ямар харагдахыг хүсэж байна тэрийгээ бодож яв гэнээ. - бас л бодууштай...

...