...iPhone-ы хувьд одоогоор яг тийм боломж байхгүй байгаа байх. Зарим хүмүүс Орос гар ашиглаад хэрэглээд байгаа. Үнэхээр Латинаар галиглахаас өөр аргагүй бол мэдээж галиглаад бичих л байх. Гэхдээ бичиж байхдаа маш сайн анхаарах нь зүйтэй болов уу. Хүмүүсийг биш юм гэхэд эх хэлээ хүндлэх хэрэгтэй байх.
Учир нь бид Кириллээр бичиж байхдаа тэр бүр Монгол хэлэнд гадаад үг хольж бичдэггүй. Бас уншихдаа ч холилдсон байвал үүнийг ихэвчлэн ялгаж харж ойлгож уншдаг.
hi, bye, see you, c ya, OK, disco, bar, sauna, massage, shop, pub, party гээд үргэлжлүүлээд яваад байвал бас хөөрхөн урт болох байх. Ийм үгсийг холилдож явааг хүмүүс автоматаар анзааралгүй ойлгоод, тархинд нь давтаж өгөөд л байдаг. Гудамжинд, интернетэд, зурагтаар, радиогоор, сонин дээр...
Бас нэг жишээ авъя би доор Жагдаг ахын захиан дахь гадаад үгнүүдийг түүгээд улаан өнгөөр будаад, хашилтанд хийсэн байгааг тоолоод үзээрэй. Зүгээр бичихдээ, уншихдаа бол та бид үүнийг анзаарахгүй л уншчихсан. Гэтэл энэ бүх үг зүгээр л Монгол үгээр хэрэглээд явж болох үгнүүд, бас кириллээр бичсэн бол ингээд холихгүй л байх байсан байх. Яг ийм байдлаар нэг нэгээрээ үгнүүд мартагдаж, гадаад үгээр солигдож эх хэлээ бид зэрэмдэглэж байна гэж хүмүүс яриад байгаа. Үүнд латин үсэг нэлээн түлхэц
өгч байгаа байх шүү. Аль болох үгсийг Монголоороо орчуулаад хэрэглээд явбал хуучин үгс ч бас сэргэж хэрэглээнд орох, шинээр дахин үгсийг мартахгүй Монгол хэл маань бүрэн бүтнээрээ байхад чухал. Монгол бичгээ л уг нь эргээд хэрэглэчихвэл энэ бүх байдалд нэлээн том түлхэц болно байх даа.
Бас технологийг хүмүүс хийж өөрснөө бүтээж өөрсөндөө зохицуулах ёстой байтал өө энэ болохгүй байна гээд тэр техник, технологид зохицож явна гэвэл утгагүй биш үү? Өмдөндөө хөлөө тааруулдаггүй өмдийг хөлдөө тааруулж өмсдөгтэй адил шүү дээ.
Таны хэлээд байгаа аль ч хэрэгсэл, програм дээр Монгол хэлийг нэмээд програмчлаад оруулах боломжтой гэдгийг та ч өөрөө мэдэж байгаа баймаар юм?
Бас хүн өмдөө сонгож худалдаж авахдаа өөртөө хэрэгтэйг тааруулаад сонгож авдаг шүү дээ. Жишээ нь Япон хүн гар утас худалдаж авахдаа Япон хэлтэйг нь хайж байгаад л авна. Гэтэл бид болохоор зүгээр авчхаад дараа нь өөрөө түүндээ таарах гэж зүтгэнэ. Таараад яваад байдаг болохоор бидэнд зориулж хэн ч Монгол хэлтэй, эсвэл өөрөө орчуулаад, тохируулаад хийж болох зүйл
хийхгүй байгаа юм биш үү?
Хэрэв Монголчууд нь хэдэн доллароор iPhone-доо гарын програм худалдаад авах сэтгэхүйтэй байсан бол нэг програмист нь гарын хөтлөгч програмыг хийгээд iPod худалдаанд зараад сууж байх ч байсан юм билүү?
Энд саяхан нэг хөрвүүлэгч нэмэлтийг хийж туршиж үзсэн юм. Ямар ч байсан болдог л юм байна. Цаг заваараа тэгж байгаад кирилл болон Монгол бичгийн гарын хөтлөгчийг оруулж болох талаар судалж үзье. Одоохондоо зав муутай байгаа болохоор оролдоод сууж чадахгүй л байна. Уг нь сонирхсон javascript мэддэг хүн бол жаахан л оролдвол хийчхээр л юм билээ...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
гадаад үгийг хэзээ, хаана, хэрхэн хэрэглэхээ мэджийвал хамаагүй л санагддаг.