Алмас
 Миний бодлоор нэг талын л театрчилсан тоглолт яваад байх шиг л харагдаад байгаа. Хоёр туультай. Нэг бол тэнгэрт тултал магтаад л ердөөсөө л Монголчуудын хоолыг ганц залгуулж байгаа, нөгөө талаас бол бүүр хаагаад хаячих гэсэн байдалтай зүйлсийг баруун солгойгүй бичиж шэйрлээд л.

Үнэндээ Оюу толгой төсөл сайн төсөл үү? Монголд ашигтай юу? Сайн төсөл үү гэвэл би л лав хувьдаа маш муу гэж дүгнэнэ. Монголд ашигтай юу гэвэл бас л маш эргэлзээтэй. Зогсоох ёстой юу гэвэл бас үгүй. 

Аль болох товчхон тайлбарлах гээд оролдъё.

Яагаад муу төсөл вэ гэхээр ажилчдаа огт боддоггүй, ерөнхийдөө зөвхөн ашиг харсан л үйлдэл хийж байгаа. Эхлээд нэлээд удсан ч энэ байдал нь огт сайжраагүй. Анхнаасаа хээл хахууль, авилга өгч ирсэн нь ч ерөнхийдөө илт. Яагаад баталж болдоггүй нь их ойлгомжгүй. Монгол талаас удирдлагад нь байдаг хүмүүсийн өндөр цалингийн талаар, Монголын төрийн тэргүүн байсан хүн зэрэг байдаг гэх мэтээс харж болно. За тэр талыг  нь огт тийм зүйл байхгүй ээ үнэнч шударгаар Монголд ажиллаж байгаа компани гээд бодсон ч нийгэмд ашигтай зүйл хийж, сургууль цэцэрлэг барьж хот хөгжүүлдэггүй юм гэхэд ядаж ажилчдаа хөгжүүлдэггүй, Уул уурхайг Монголд хөгжүүлэхээр мэргэжилтнүүдийг бэлдэж хөгжүүлээд, лабораториуд, химийн цехүүд байгуулаад, уул уурхайн уулзалт хурал зөвлөгөөн зохион байгуулаад хийж болмоор. Тийм зүйл бага. Харин гадаадад сураад төгсөөд ирсэн ихэнх залуус очиж ажилладаг. Урт бөгөөд богино хугацаанд ямар нэгэн хэмжээгээр тэнд ажиллаад нэг их ахицгүйгээр ажиллуулдаг.
Дээр нь гэр бүлтэйгээ хамт байх нөхцөл боломж гэх зүйл бараг байхгүй болохоор ажилчид нь нэг тийм золбин байдалтай санагддаг.

Монголд ашигтай юу гэхээр хэдийгээр төсөвт тодорхой хэмжээнд татвар төлж байгаа байж магадгүй ч өөрөөр мөнгө орохгүй байгаа байх. Орж байсан ч зүгээр бэлэн мөнгө орж байгаа, үйлдвэрлэл, нийгэм хөгжихгүй бараг түүнд сөрөг нөлөө болж байгаа байх гэж хардаг. Жишээлбэл хамаг мэдлэгтэй, харьцангуй "томоотой" ажиллах чадвартай хүмүүс нь зөвхөн шороон доор байгаа зүйлийг ухаж гаргаж гадагш зөөхөд эрдэм мэдлэг хөдөлмөрөө зарцуулж байгаа болохоор Монголын толгойг ерөнхийдөө буруугаар ашиглаад байгаа. Тэр хүмүүсийг санаснаар болдог бол бүгдийг нь гадагшаа явуулаад ажиллуулчихвал бараг илүү орлого улсад оруулаад, бас арай илүү зүйл сурч мэдээд эргээд ирэх ч байж мэдэхээр.

Тэгээд тийм л муу юм бол яагаад зогсоож болохгүй гэж гэж үү? Мэдээж зогсооно гэдэг бол утгагүй яриа. Анхнаасаа гэрээ хийгээд, тохиролцоод, дээр нь газар нутгаа сэндийлж хаячхаад түүнийхээ үр ашгийг үзэхгүй зогсоо гэдэг бол ухаалаг зүйл биш. Харин авилга өгснийг батлаад, Монголын эсрэг, зөвхөн өөрсдөдөө ашигтай зүйлс хийсэн гэдгээр нь гэрээг дахин сайжруулах боломжтой гэж зарим улс төр судалдаг, эдийн засагч гэх мэт хүмүүсийн бичсэн байсан зүйл бол байх боломжтой санагддаг. Нөгөөтэйгүүр ажиллаж байгаа Монголчууд нэгдээд өөрсдийнхөө төлөө тэнд гэр бүлтэйгээ тогтвортой, тохитой ажиллах орчин бүрдүүлээд, Англи хэлний маш сайн сургалттай, сайн багштай, сайн орчинтой сайн сургууль, цэцэрлэг бариулаад хүүхдүүдээ явуулаад. Сайн лаборатори, номын сантай, амрах өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой, мөн гадаадаас багш нар, профессоруудыг урьж авч ирж хичээл заалгадаг ч юм уу тийм оюуны болон нийгмийн хөрөнгө оруулалтуудыг энэ төслөөс шаардах ёстой юм шиг санагддаг. Хэрвээ буруу ярьж байгаа бол залруулаарай.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)