Алмас
Гоймонтой шөл гэхээр амттай раменгаас эхлээд, бэлэн гоймон, мартагдашгүй намар киноны хутгаж байхад халбага хугарам заваан зүйл хүртэл орно.

1. Хэрэв зааврын дагуу зөв л хийхгүй бол гоймонтой шөл гоё амттай хийх хэцүү. Үүнээс ямарваа зүйлийн зааврыг сайтар уншин, зааврыг сайн баримтлах нь чухал гэдгийг суралцаж болно. 7 минут буцалсан усанд хийж чана гэсэн бол Яг л 7 минут л болгох хэрэгтэй. Тиймээс юу ч хийсэн зааврыг урьдчилан уншиж танилцсан нь дээр.

2. Гоймон зарж байгаа хүн гоймондоо ойлгомжтой сайн заавар хавсаргахгүй бол авсан хүн бантан болгож идээд таалагдахгүй дахиж авахгүй. Тиймээс ямарваа бүтээгдэхүүн хийж зарж байгаа бол түүнийхээ зааврыг зарж байгаа хүндээ ойлгогдох хэлээр нь ойлгомжтой хийж хавсаргах хэрэгтэй. Электрон бараанд олон хэлээр хавсаргасан байдаг. Зарим чипс, школадны саван дээр ч олон хэлээр байдаг харагддаг. Бичиг мэдэхгүй хүнд зургаар ойлгуулах гэдэг шиг. Хэрэв бүгд мэддэг, бусад зүйлтэй яг адилхан л биш бол юу байна уу хамаагүй ойлгомжтой, сайн заавартай байсан нь дээр.

3. Нэг тосгонд олигтой заавартай гоймон байдаггүй, хүмүүс нь амтгүй гоймон идэж үзээд заваан хоол гэсэн дүгнэлтэнд хүрээд үнэ нь муудсан зүйл байж болно. Түүнийг харин өөр газраас сурч ирээд зөв заавраар сайн хийгээд амттай хийгээд зарах, үнэд хүргэж зараад дундаас нь ашиг олох гэсэн бизнесийн боломж бас байж болох юм байна. 
 
Whole30 Tantanmen Ramen (Paleo, Keto, Low Carb) | I Heart Umami®

4. Заавар хийж наачихаад л болчих биш заавраа хэрэглэгчиддээ уншуулах, мөрдүүлэх талын арга хэмжээг бас авч чадвал үр дүн нь өндөрсөнө.

5. Бас цагийн юмыг цагт нь. 7 минут чанаад гаргах гоймонг 7 минут л чанаад гаргах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

taalagdlaa
Зочин хэзээ бичсэн: 2020-11-14 11:40 | |



:-)