Алмас
Сүүлийн бичвэрээс хойш 3 жил өнгөрсөн байна 
2025-10-12-нд dusal.net домэйн нэрийн маань 20 дахь жил болоод өнгөрчээ. 
blogmn.net маань энэ жил 7 сард 20 жил болох нь ээ.

Олон зүйл бодож, хүсэж байсан ч, програмчлалын хичээлээ үргэлжүүлнэ гэж амлаж байсан ч амжилгүй явсаар багагүй цаг хугацаар өнгөрчихжээ.
Хүлээсэн хүн байвал хүлцэл өчье ээ 🙇‍♂️

Сүүлийн хэдэн жилийн дотор Монголын улс төр, амьдрал нөхцөл байдал ч, дэлхий ч, хиймэл оюун ухааны хөгжил, түүнээс улбаалаад програмчлал, компьютерын ертөнц ч бас олон зүйл өөр болж байна. 
Би ч хувийн амьдралдаа хэд хэдэн сонголт хийгээд амьдрал өрнөсөөр л. 
Ерөнхийдөө хувийн амьдралдаа илүү анхаарах болсон 🙇‍♂️
Цаг боломж гаргаж бага ч болов Монголдоо, бусдад хэрэгтэй юм хийх юмсан гэж бодож байгаа ч дахиж хий амлалт болчихоос айж байгаа тул амлахгүй ээ 😅

Уншиж байгаа хүн байвал Шинэ оны мэнд хүргэж, шинэ онд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе ээ!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)