Алмас
6 жилийн өмнө бодож бичиж байсан зүйлийн зарим нь 180 хэм эргэж дээ...
https://almas.blogmn.net/116314/gadaad-yavah-uu-yaaj-yavah-ve.html

МАН, АН, ХҮН холбоо хамааралтай намууд, мафижсан Монголын улс төрийн тогтолцоог яг энэ бичсэн үед зах зухаас нь олж харж эхлээд, үүнээс 3 жилийн дараа тэвчилгүй өөрөө гадаадад ирээд, дахин Монголдоо буцаж бараг очихгүй гэсэн бодолтой болсон байх юм. Олон хүнд зэмлүүлж, өөлүүлэх байх...

Гэсэн ч үнэхээр тэвчиж, хүлцэж чадаагүй, тэмцээд хүчрэхгүйгээ ухаараад амьдралын том сонголт хийсэн бөгөөд одоогоор өөрийгөө амиа хичээсэн ч гэлээ өөрийнхөө хувьд бол зөв сонголт хийсэн гэж бодож байгаа ч гэлээ хэнийг ч над шиг сонголт хий гэж уриалахгүй.

Бас дээрх 6 жилийн өмнөх нийтлэлд бичсэн зүйлс ч бас яг тэр хэвээрээ жинлүүрийн нөгөө талын тавган дээр одоо ч гэсэн байгаа л зүйлс. Харин нөгөө тавган дээрх хар бараа нь миний хэмжүүрээр илүү жин дарсан, дарсаар байгаа юм...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)