Алмас
Доор хүмүүст хүргэх үүднээс Цахим Өртөө сүлжээнд нэгэн хүний илгээсэн мэйлийг нийтэлж байна:

Хөрөнгийн зах зээлийг тэр болгон сонирхдоггүй иргэдийг Эрдэнэс Тавантолгойн 550 ширхэг үнэгүй хувьцаагаар аргалаад, харин дарга захирлууд нь болохоор 60 дахин олныг авах боломж бүрдэж байх шиг. Өөрөөр хэлбэл, 550 = 33,000 болж байна.

Өнөөх үндэсний гэгдэх 47,000 компанийн ард арай цөөн тооны захирлууд байгаа нь хүн амын ердөө 11% болно.

Yндсэн хуулиар бол нийт ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байдаг газрын хэвлийн баялгийн хувьцааг 2010-6-30наас өмнө компани байгуулж гэрчилгээ тамга авсан 45,000 захирал буюу бараг 10 Монгол хүний нэг нь л олноор бас хямд авах боломж бүрдүүлэх ажиллагаа явагдаж байна. Өөрөөр хэлбэл, албан ёсны луйвар гэмээр зүйл болж байна.

Ерөнхий сайд Сү.Батболд: "Монгол хүн бүрт хөгжих тэгш боломж олгоно" гэж саяын эдийн засгийн форум дээр мэдэгдсэн, тэр нь хаана байна...?

Монголд нэг хүн хэдэн компанитай байж болдгийг би мэдэхгүй, гэхдээ сонгуулийн дараа төрийн алба хашихаар тангараг өргөсөн олон эрхмийн өмнө нь удирдаж байсан компани, охин компанийг нь ах дүү эхнэр аав ээж гэх мэт ойр дотны хүмүүс нь нэр дээрээ шилжүүлж аваад л явж байдгийг бид бүгд л мэднэ.

Асуудлын гол нь, нэг л улсын адил тэгш эрхтэй иргэд байж яахаараа бидний 10 % нь 33,000-330,000 (10 компанийн гэрчилгээтэй бол) хувьцаа нэрлэсэн үнээр авах боломжтой, үлдсэн 90%-д нь ердөө 550 ширхэг оногддог байна аа?

Үүнийг шударга ёс гэх үү...?

Жирийн иргэн 550 ширхгийг үнэгүй аваад магнай тэнийтэл баярлаж өгөөмөр төр засагтаа талархаж гялайх бол,  компанийн захирал хүн олон арван мянган ширхэг хувьцааг бараг үнэгүй авна. Бараг үнэгүй гэсний учир нь, тэдгээр захиралд ойрын ирээдүйд өндөр үнэ цэнэтэй болох нь тодорхой хувьцааг нэрлэсэн үнээр худалдан авах мөнгө хэзээд олдоно. Магадгүй таамгаар баримжаалж байгаа 4-6 сая төгрөг юу ч биш байх биз...  Дашрамд дурдахад, "жижиг тавантолгой" гэдэг компанийн хувьцаа анх 2004 билүүдээ 100 төгрөгийн нэрлэсэн үнээр гарч байсан бол өнөөдрийн байдлаар ширхэг нь 1,512,000 төгрөгийн үнэлгээтэй болчхоод явж байна.

"Жижиг тавантолгой" компанийн нүүрсний нөөц нь 300 сая орчим тонн байлуудаа, сайн мэдэхгүй юм. Харин Таван Толгойн Нүүрсний ордын нийт нөөц нь 6,7 тэрбум тонн гэж дуулдсан.

Гэтэл, хувиараа хөдөлмөр эрхэлдэг жирийн Монгол хүнд өнөөх хувьцааг нэрлэсэн үнээр худалдан авах эрх байна уу...?

Миний ойлгосноор, 2010-6-30наас өмнө компани үүсгэн байгуулж гэрчилгээ, тамга аваагүй “гэм буруутай” тул ийм эрх та бидэнд байхгүй.

Янз нь, илүү нэмж авах гээд байгаа юм бол олон улсын биржэд захиалгаа өгөөд гадны саятан баячууд компаниудтай өрсөлдөөд үнэ цохиод ав л даа гэх гээд байгаа бололтой...

Иймээс, иргэн бүрд олгох 550 ширхэг хувьцааг эсэргүүцье. Учир нь, хуваарилалт нь ШОГ байна...

Монгол улсын Засгийн газрын мэдэлд ирэх Таван толгойн 3 тэрбум хувьцааны 10%-ийг иргэдэд, 10%-ийг компаниудын дунд хуваарилна гэдэг нь буруу... Магадгүй 19% нь иргэдэд, 1 % нь үндэсний компаниудад байвал, ёстой л тэгш гараа болох байхдаа...

BOLD Purev

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

2010 onii 6sariin30 nd baiguulagdaj 2010 onii7sariin1nd burtgegdsen kompani ene huvitsaag avah erh bgaa bolvuu,humuusee medehgui bol haanaas asuuval helj ogoh ve heleed ogooch
hulan (зочин) хэзээ бичсэн: 2011-03-30 03:50 | |
Ард иргэдээ хөгшин залуугаар нь ялгаж буйтай яг адил хэрэг шүү дээ. Жишээ нь энэ оны хавар сургууль төгсөөд шинээр компани байгуулаад ажиллах шинэ залуусд энэ хамаарахгүй болж таарна.
Бас хувьцааг зүгээр нэг тараах талаар яриагүй байх. Адил тэгш нөхцөлтэй тохиолдолд бүх хүн худалдан авах эрхтэй байх ёстой шүү дээ. Та компанитай би компаниа байгуулж амжаагүй яваа. Гэтэл бид хоёрыг Монгол улсынхаа хоёр иргэнийг шууд ялгаварлан гадуурхаж байна. Энэ үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг биш үү? Компаниас гадна хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хоршоо г.м өөр хувийн хэвшлүүд бас байгаа шүү дээ.

Бас бусдыг Монгол улсын хөгжлийн эсрэг үзэл бодолтой байсан ч тэр Монгол улсын иргэн хүн тантай ч, хэнтэй ч адилхан л эрх эдлэх ёстой шүү! Хамгийн гол нь энэ. Зарим нэг хүмүүс ганцаараа Монгол улсыг хөгжүүлэхийн төлөө санаа зовж явдаг гэж өөрийгөө бодож байхаа болимоор юм даа...

Миний ойлгож байгаагаар энэ хүний бичсэн нь 550 үнэгүй хувьцааг бүгдэнд тараагаад харин тэр компанийн гээд байгаа хувьцааг бүх хүн адил үнэтэй, адил эрхтэйгээр худалдан авах боломжтой, гадаадын компани хувь хүнд зарах эрхгүй байх ёстой гэж ойлгоод байгаа...
Алмас хэзээ бичсэн: 2011-03-13 18:11 | |
1-рт. компаниудыг шинэ хуучнаар нь ялгах ёстой. яагаад гэвэл энэ тогтоол 2010 оны 7 сард гарсан тогтоол. 7сард тогтоол гаргачихаад бүх кампани гэчих юм бол 7 сараас хойш хүн бүхэн компани байгуулчихна биз дээ. юун үндэсний үйлдвэрлэл, зүгээр л хувьцаа авах зорилгоор компани байгуулна. тиймээс үндэсний үйлдвэрлэл гэсэн утгаа алдана.
2-рт. компаниудыг том жижгээр нь ялгасан юм байхгүй. үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани ижил эрхтэй. ЭмСиЭс нь байна уу, 2010 оны 5 сард байгуулагдсан ганц гишүүнтэй цүнх компани ч байж болно. бүгд тэгш эрхтэй. үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэсэн хамгийн зөв бодлого. Импортын гэж ямар үйлдвэр хэлж байгааг чинь ойлгохгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай бол өгөхгүй, гадаадтай хувь нийлүүлсэн бол өгөхгүй. Зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдэд л өгнө гэж байгаа. Эсвэл үндэсний компаниудаа дотор нь үйлдвэрлэгч компани, гадаад дотоод худалдааны компани гэж ялга гэсэн үгүү? энэ чинь харин ялгаварлан гадуурхсан хэрэг.
3-рт. Аж ахуйн нэгжүүдэд тараахгүйгээр ард түмэндээ тараачихвал энэ чинь харин ч бүр Голланд өвчинтэй шууд хамааралтай болно. Энэ чинь улс орны эдийн засагт үүсдэг өвчин. Түүнээс биш ямар нэг хүн амд тусдаг вирус биш. Огт хамааралгүй гэдэг чинь Голланд өвчин бол ямар нэг ханиад томуу гэсэнтэй утга нэг байна.
4-рт. Монголдоо юм хийе гэсэн сэтгэл байсан бол эртхэн компани байгуулаад ажиллуулж байх ёстой байсан юм. Компани байгуулахад 70-80 мянган төгрөг л зарцуулагддаг юм байна лээ. Би өнгөрсөн намар шинэ компани байгуулсан. Миний компани энэ шалгуурт тэнцэхгүй, учир нь 2010 оны 10 сард байгуулагдсан. Гэхдээ би энэ 10, 10% гэсэн тоог дэмжиж байна. Өөрөөр яаж хийх байсан юм?
Хийсэн бүх ажил, гаргасан шийдвэр бүрийг нь буруутгаж бас болохгүй. Нэг жижиг хэлтэсийн дарга байсан ч доор ажилладаг хүмүүс нь шийдвэрийг нь шүүмжилдэг. Өнгөрсөний дараа нь бол өөрсдөө хийж чаддаггүй. айхтар туршлагатай сайн удирдагч байжээ гэж ярьдаг.
Хүн бүрт бүгдийг нь тарааж өг, үндэсний компани үйлдвэрүүд хамаагүй гэж ярьж байгаа этгээд бол Монгол улсын хөгжлийн эсрэг үзэл бодолтой хүн байх нь ТОДОРХОЙ.
Tsek /Найзаас нь/ (зочин) хэзээ бичсэн: 2011-03-13 16:19 | |
Эсрэг саналын эсрэг
Хамгийн гол нь адил тэгш эрхтэй худалдаж авах эрхтэй, бас авахгүй байх эрхтэй байх ёстой баймаар юм? Тэр идэж уугаад байх хүмүүсийг нь тэгж хувьцаа аваад байна гэж бодохгүй байна. Бас тэгээд ч компаниудыг шинэ хуучин, том жижгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа нь утгагүй хэрэг. Түүний оронд импортын болоод дотоодын жинхэнэ үйлдвэрлэгч гэх маягаар ялгавал бас яадаг юм байгаа юм гэхээс...
Голланд өвчин үүнтэй огт хамааралгүй өөр зүйл гэж бодож байна. nerd
Алмас хэзээ бичсэн: 2011-03-13 15:07 | |
esreg sanal
Баялагаа түшиглээд Монгол улсаа хөгжүүлье гэж байгаа бол үндэсний үйлдвэрлэлээ л сайн дэмжих хэрэгтэй. түүнээс биш ард түмэндээ бүх бэлэн мөнгөө зүгээр тарааж байхаар улс хөгжөөд ирэх үү? харин ч сүйрч эхлэх замыг нь засна гэсэн үг.
Tsek /Найзаас нь/ (зочин) хэзээ бичсэн: 2011-03-13 14:43 | |
esreg sanal
нарийн учрыг нь сайн мэдэхгүй юм. гэхдээ голланд өвчин гэж юуны талаар яриад байгааг БОЛД мэдсэн үү, судлаж үзсэн үү. Асар их баялагийг ард түмэндээ тэгш хуваачихаар дотоодын үйлдвэрлэл унаж эхлэх нь ойлгомжтой. гадаадаас бэлэн юм авч хэрэглээд зүгээр суугаад байх хүний тоо нэмэгдэнэ. Тиймээс Монголын эдийн засаг Голланд өвчин тусахгүйн тулд яах ёстой юм? Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Компани байгуулаад юм хийе гээд явж байгаа хүмүүсээ дэмжээд өгөх хэрэгтэй. Энэ бол хэнд ч ойлгомжтой. 19 юмуу 20%-ийг нь ард түмэндээ тараагаад тэд яахын. үйлдвэр бариад үйлчилгээ явуулаад эхлэхүү? ууж идээд өмсөж зүүгээд л дуусгана. харин ч хужаа нарын барааны борлуулалтыг л дэмжиж өгнө. энэ бол харин маш сөрөг үр дагавартай юм бишүү?
Tsek /Найзаас нь/ (зочин) хэзээ бичсэн: 2011-03-13 14:36 | |



:-)