Алмас
Хүмүүс бид сайхан байшинтай, машинтай, бусдад дээрэлхүүлэхгүй, зарим нь зүгээр л Хятадуудаас илүү амьдрахыг хүсдэг. Даанч тэгж хүсэх явцдаа идэх хүнс болсон мал махаа, хүнс ногоог тарих газар шороог мартчихдаг. Хоол гэх зүйл маань өөрөө тэр байгаль орчин. Байгаль хамгаалах гээд ярихаар өөдөөс гайхаж харах хүмүүс байдаг. Байгалийг хамгаалаад байгаа биш үнэндээ өөрсдийгөө, өөрийн хоол, өөрийн эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндийг л хамгаалж буй хэрэг. Гэтэл мөнгө, эдийн засаг, хөгжил гэж ярих явцдаа өөрийн ба өрөөлийн эрүүл мэндийн асуудлыг, нөгөө хэн нэгэн "ногоонтон этгээд" хамгаалаад байдаг байгалийг мартаж орхидог. Эсвэл дуусахгүй том, хэсэгхэнийг л эвдчихэд яах ч үгүй гэж боддог. Даанч тийм байдаггүй, байгаль гэдэг эд эс бүрээрээ хоорондоо холбоотой байдаг. Хүн эд хөрөнгө, техник технологийн дэвшлийг харан хөгжил гэж ярьдаг, уурхай байгуулж, шороо ухаж байгаль орчноо сүйтгэсээр л байна. Гэвч эцсийн эцэст алт, мөнгөнөөс илүү идэх хоол, эрүүл мэнд гэдэг зүйлсийг мартчихсан байдаг. Өөрөө эсвэл, ойр дотных нь хэн нэгэн өвдөх, үхэх хүртэл, бусад хүн өлсөхийг, өвдөхийг, хэн нэгний мал үхэхийг огт хайхардаггүй, бодож ч үздэггүй. Харин өөрт нь өвчин гэдэг зүйл ойр ирэх цагт л, өөрөө өлсөж, цангах үедээ л харамсаж, хичнээн тэнэг юм хийж, ярьж байснаа ухаардаг ч даанч оройтсон байдаг.

Хөгжөөд байна, дэвшээд байна гэх боловч зүгээр нэг муу Аброген нөхрийн хэлсэн үгийн үнэнийг ойлгож ухаараад явах чадваргүй байх юм даа хүн гэдэг... Идэж байгаа мах, ногоо нь хаанаас ирж байгааг ч бодох чадваргүй, мөнгө л байвал дэлгүүрийн лангуун дээр л байж л байдаг, шууд очоод авчих юм шиг, мөнгө л байвал хоол хүнс аюулгүй цэвэр байх юм шиг бодно. Дэлхий, байгаль талаас нь харвал хүмүүс бол нэг төрлийн вируснууд гэдэг, уг нь тийм вирус биш байх сонголт ч хүмүүс бидэнд бий. Та дахин нэг бодож үзээрэй...


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Баярлалаа.Зөв үг зүгээр сонсох завгүй цаг үед зав гаргах бүх хүмүүсийн өмнөөс талархаж байна даа.
Majaa хэзээ бичсэн: 2013-10-27 20:21 | |



:-)