Хэтэрхий юмыг төгс болгох гээд байдаг, эсвэл төгс зүйлийг эрж олох гээд байгаа нь чиний алдаа, төгс зүйл гэж байхгүй гэж нэлээн хэдэн жилийн өмнө нэгэн найздаа зэмлүүлж байсан. Харин одоо болтол бууж өгөөгүй л яваа.
Хэдийгээр саяхныг хүртэл төгс зүйл гэдэг байж болно гэж төсөөлөн бодсон ч өөрөө төгс байхыг, бас ямар нэгэн зүйлийг төгс хийх гэж үнэхээр зүтгэж хичээж байгаагүй мэт санагддаг. Магадгүй хичээсэн бол төгс төгөлдөрт хүрдэггүй юм гэхэд бас ойртох байсан байх. Одооноос харин бага ч болов чадах чинээгээрээ өөртэйгөө тэмцэж тэр төгс рүү тэмүүлээд л явна.
Төгс зүйл гэж амьдралд үгүй гэж хүмүүс ярьдаг, магадгүй тийм ч биз...
Хэрэв Бенцийг, Тоёотаг бүтээсэн эрдэмтэд, шатхуун бага зарцуулдаг, хүссэн газраа зогсдог тоормозтой, хамгийн аюулгүй төгс машиныг бүтээхийн төлөө тэмцээгүй хөдөлдөг явдаг, хүн зөөдөг бол болсон гээд зогссон бол өнөөдрийн машинууд байхгүйтэй адил бүх зүйлийг улам бүр төгс болгохын төлөө, хийж буй зүйлээ ч, өөрийгөө ч төгс төгөлдөр рүү үргэлж чиглүүлж, зориулж, тэмүүлж байх хэрэгтэй юм байна.
Амьдрал дахь сонголтууд дотроосоо ч гэсэн хамгийн төгс, гэж бодож дүгнэж байгаа сонголтыг хийхийн төлөө л хичээх хэрэгтэй юм.
Ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид, эсвэл хамтрагчиддаа өгөхдөө хамгийн төгс байхаар өгөхийг бүх чадлаараа чармайн зүтгэх хэрэгтэй. Тэгж зүтгэсэн зүтгэл тань компани, бизнесийг тань, хувь хүний хувьд ч өөрийг тань өдөр ирэх бүрд, бага багаар, магадгүй дусал дуслаар үнэ цэнэтэй болгож танайх хамгийн төгс, хамгийн шилдэг Бизнес эрхлэгч, хамтран ажиллагч болох болно.
Төгс болгох гэж хичээж, цаг алдаж, тэгээд төгс төгөлдөрт хүрэлгүй шантрах, эсвэл нухчигдан дуусах нь их тул битгий төгс төгөлдөр болгож дуусгах гэж зүтгэ, бүтээгдэхүүнээ гаргаад дараа нь сайжруулаад яв гэж бас хэлдэг. Заримдаа үүн дээр эргэлздэг хэдий ч чадах чинээгээрээ аль болох тэр төгс зүйлийг бүтээхийг хичээнэ, мэдээж хичнээн хичээсэн ч цааш улам бүр төгс болгохын тулд засаж, сайжруулсаар л байх болно. Ямартай ч одоо боллоо, хангалттай гээд 99% дээр хаяхгүй байх, хөлсөнд нь тааруулж "доошоо орохгүй" байх гэсэн зарчмыг баримталж байхыг өөртөө бас сануулж байхаар эндээ бичиж үлдээе. Та бас өөрийн бодлоо сэтгэгдлээр бичиж ярилцвал талархах болно.

...Би ажилд төгс байх зарчмаар ханддаг.
Ажил 90%-д хүрэнгүүт "за хангалттай биз" хэмээн орхиж дараагийнх руу нь орох хүн байдаг л даа. Бичиг хэргийн ажил эрхэлж байгаа хүний дотор алдаа гарлаа ч баллуурдаад засчихна гэсэн бодолтой хүмүүс байдаг. Ер нь олонх хүн 90%-д хүрчихвэл төдий чинээ үр дүн гарах учир эцэст нь тултал хийе гэж хүчилдэггүй.
Бизнес удирдагч хүн төгс байдлыг эрхэмлэх явдлыг өдөр тутмын дадал зуршлаа болгох хэрэгтэй.
Гэвч шинжлэх ухааны туршилт хийх үед бол 99%-ийн амжилттай явсан ч ганцхан хувийн алдаа гаргахад бүх зүйл нурах нь бий. Иймээс инженер, техникийн хүмүүс амьдралдаа сүүлчийн 1%-ийн төлөөх ширүүн тулаануудыг туулж гарсан туршлагатай байдаг. Сүүлчийн ялимгүй алдаа аминд хүрч болдгийг тэд мэднэ. Зөвхөн тухайн нэг төслийн хувь заяагаар зогсохгүй, үнэхээр хүний амь насаар хэмжигдэх алдаа ч бий. "Арай илүү бөх бат байсан бол газар хөдлөлтөд тэсэх байсан гүүр" үнэхээр гамшиг тохиолдоход нурсан л бол ямар ч үнэ цэнэгүй юм. Тийм ч учраас инженер хүн байнга төгсийг эрэлхийлэх зантай болсон байдаг.
Хүн амьдралынхаа бүх өдөр байнга төгс байдлыг өөрөөсөө шаардаж явна гэдэг дарамттай, хэцүү санагдах нь мэдээж. Гэвч түүнд дассан цагт нэг их зовлон болоод байдаггүй. Дэлхийн татах хүчийг давж хиймэл дагуул хөөргөхөд асар их энерги хэрэгтэй болдог ч, нэгэнтээ тойрог замд оруулчихвал бараг энерги хэрэглээд байдаггүйтэй адилхан юм.
Инамори Казүо
Төгс зүйл гэж амьдралд үгүй гэж хүмүүс ярьдаг, магадгүй тийм ч биз...
Хэрэв Бенцийг, Тоёотаг бүтээсэн эрдэмтэд, шатхуун бага зарцуулдаг, хүссэн газраа зогсдог тоормозтой, хамгийн аюулгүй төгс машиныг бүтээхийн төлөө тэмцээгүй хөдөлдөг явдаг, хүн зөөдөг бол болсон гээд зогссон бол өнөөдрийн машинууд байхгүйтэй адил бүх зүйлийг улам бүр төгс болгохын төлөө, хийж буй зүйлээ ч, өөрийгөө ч төгс төгөлдөр рүү үргэлж чиглүүлж, зориулж, тэмүүлж байх хэрэгтэй юм байна.
Амьдрал дахь сонголтууд дотроосоо ч гэсэн хамгийн төгс, гэж бодож дүгнэж байгаа сонголтыг хийхийн төлөө л хичээх хэрэгтэй юм.
Ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид, эсвэл хамтрагчиддаа өгөхдөө хамгийн төгс байхаар өгөхийг бүх чадлаараа чармайн зүтгэх хэрэгтэй. Тэгж зүтгэсэн зүтгэл тань компани, бизнесийг тань, хувь хүний хувьд ч өөрийг тань өдөр ирэх бүрд, бага багаар, магадгүй дусал дуслаар үнэ цэнэтэй болгож танайх хамгийн төгс, хамгийн шилдэг Бизнес эрхлэгч, хамтран ажиллагч болох болно.
Төгс болгох гэж хичээж, цаг алдаж, тэгээд төгс төгөлдөрт хүрэлгүй шантрах, эсвэл нухчигдан дуусах нь их тул битгий төгс төгөлдөр болгож дуусгах гэж зүтгэ, бүтээгдэхүүнээ гаргаад дараа нь сайжруулаад яв гэж бас хэлдэг. Заримдаа үүн дээр эргэлздэг хэдий ч чадах чинээгээрээ аль болох тэр төгс зүйлийг бүтээхийг хичээнэ, мэдээж хичнээн хичээсэн ч цааш улам бүр төгс болгохын тулд засаж, сайжруулсаар л байх болно. Ямартай ч одоо боллоо, хангалттай гээд 99% дээр хаяхгүй байх, хөлсөнд нь тааруулж "доошоо орохгүй" байх гэсэн зарчмыг баримталж байхыг өөртөө бас сануулж байхаар эндээ бичиж үлдээе. Та бас өөрийн бодлоо сэтгэгдлээр бичиж ярилцвал талархах болно.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Тийм шүү төгс гэдэг нь хүн хүний хэмжүүрээр, тухай тухайн цаг хугацаандаа өөр өөр төгс байх болохоор бас л тэрийг хэмжиж тогтоох нь хэцүү байх. Миний бодлоор Бенцийн машин, Швецарь цаг, тонгорог зэрэг бас л ямар нэгэн хэмжээгээр төгс гэж санагддаг. Өөрийнхөө үүргийг ч гэх юм уу хэрэглэгдэх зүйлээ хангалттай хийдэг, бөх бат гээд л. Харин зарим бүтээгдэхүүн юман дээр төгс зүйлийг улам сайжруулж байна гээд хэрэгт хэрэггүй зүйл энд тэнд нь зүйж нааж нэмээд өөрчилчихдөг. Төгс зүйлийг өөрчлөхөөр бас л нөгөө тийшээгээ болоод байх шиг санагддаг. Бас зөвхөн өөртөө сэтгэлдээ хүрэх хүртэл гэхээр бас л арай биш санагдаад байдаг юм. Миний хувьд юманд амархан сэтгэл ханачих гээд байдаг талтай. 80% л байхад бараг болчхож байгаа юм уу даа. Миний хувьд санаанд хүрээд болсон байхад өөр нэг нь шүүмжлэхээр тэр өө сэвийг нь олж хараад байдаг. Тэгэхээр бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд гэхэд бас л төгс болгохын тулд олон хүний санаа бодол, нүд, бас хэрэглэж үзэж турших тест гэх мэт хэрэгтэй. Тэгэхээр төгс гэдэг тэр нэг хийсвэр зүйл ч гэлээ бас түүнд хүрч болох мэт санагддаг.
Алмас хэзээ бичсэн:
2013-11-12 10:04 | |
Төгс гэдэг их харьцангуй ойлголт шиг.Хүн бүхний Төгсийн талаарх ойлголт,дүгнэлт,хэмжих хэмжүүр бүгд адилгүй.Миний хувьд Төгсийн араас хөөцөлддөггүй,гэхдээ хийсэн ажилдаа ч юм уу аливаа зүйлийг сэтгэлдээ хүртэл хийхийг л хичээдэг-энэ миний Төгс.Магадгүй төгс төгөлдөр байлгана,тийм байхыг хичээнэ гэдэг хэцүү юм шиг,нэхдээ аливаа зүйлд шаардлага өндөртэй байна гэдэг сайн зүйл байх л даа.
garin (зочин) хэзээ бичсэн:
2013-11-12 09:13 | |
Төгс байдалд хүрсэн нэг ч зүйл энэ дэлхий дээр байхгүй гэж боддог. Гэхдээ хүний өөрийнх нь амьтанаас ялгарах гол шинж бол үргэлж сайн тал руугаа хөгжиж өсөн дэвжиж байхад оршдог. Хүмүүс адил эсвэл өөр зорилготой байж болох ч зрилгодоо хүрэхийн тулд хэргэлж байгаа арга барил нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Энэ нь тухайн хүний сэтгэл зүйтэй холбоотой.
(төгс байдалийг хүчтэйгээр эрхэмлэх эсвэл бага зэрэг эрхэмлэх эсвэл бүүр тоохгүй ч байж болно.)
Миний хувьд ямар ч ажилийг хийхийн өмнө эхлээд сэтгэл зүйн хувьд өөрийгөө бэлдсэн байхийг эрхэмэлдэг. Үнэхээр хэцүү биеийн хүчний бохир ажил байсан ч үүнийг хийх хэрэгтэй гэхдээ өөрийнхөө чадах дээд хэмжээгээр хичээж хийх ёстой гэдэгийг өөртөө итгүүлж чадсан бол би ямар ч ажилыг хийж чадна. Ажилаа дууссан хойноо ядарсанаа мэдэх ч энэ ядралт нь надад эргээд хүч тамир болдог. Өөрийнхөө хийсэн зүйлийг эргээд хархад өөртөө таалагдахаар хийхийг хичээдэг...

tsogt (зочин) хэзээ бичсэн:
2013-11-12 02:19 | |