Алмас
http://biznetwork.mn/topic/show/id/8397/page/4#comment_172020 энд өмнөх бичлэгт хэлэлцсэн асуудал дээр найзуудтайгаа ярилцаж байгаад дахин нэг санаа гаргаснаа та бүхэнд танилцуулмаар байна. Боломжтой бол цааш тарааж, болбол бүүр дээш нь дуулгамаар байна. Нэр дурдах, зохиогчийн эрх г.м шаардлагагүй. Боломжтой бол сонин сэтгүүлд хэвлэгдвэл гэж бас горьдох...
Оюу толгойгоос орж ирсэн мөнгийг ард түмэнд бэлэн мөнгөөр биш хувьцаа хэлбэрээр тараагаад, харин хувьцаагаа хүмүүс зөвхөн импортын бус дотоодын үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжиж зарцуулах боломжтой болговол яадаг бол? Тэгээд хувьцаагаа тухайн компанид оруулсан гэсэн баталгаа, ашгийн хувийг тооцож авах, эсвэл шууд хандив өгөх хэлбэрээр аль алиар нь зохицуулах боломжтой байх.

Тэгвэл сонгууль шиг төслүүдийн уралдаан явуулж 50 орчим ч гэдэг юм уу тодорхой тооны компанийг шалгаруулж нэр дэвшүүлээд тэдгээр үйлдвэр, бизнес эрхлэгчид өөрсдийн "судалгаа төслийг" танилцуулж хүмүүсийг татаж тэр хувьцааг нь цуглуулан цугларсан хөрөнгөөрөө үйл ажиллагаа цааш явуулж тухайн компани хөгжвөл.

Харин компаниуд түүхий эд, болон бүтээгдэхүүний 5%(10%?)-аас дээш импортлодог, цаашид импортлох бол энэ шалгаруулалтанд нэр дэвших "эрхгүй" ч гэдэг юм уу дүрэмтэйгээр тийм тусгай хувьцаа гаргаж тараавал ямар вэ? Мэдээж аль болох туршлагатай компани байвал ялсан ч дэмжлэг авах магадлал өндөр. Гэхдээ үнэхээр сайн төсөл зохиосон тохиолдолд цоо шинэ компани ч байж болохоор тендерийг зохиох хэрэгтэй байх. Тэгээд ямар ч компаниуд нэр дэвшсэн байсан мэдээж хүмүүс өөрснөө сонгож хувьцаагаа компаниудад өгөх болно.
Харин тодорхой хугацаан дотор тэдгээр компаниудад хүмүүс хөрөнгө оруулалт хийхгүй бол (нийт хувьцааны тодорхой хувь нь тухайн хугацаан дотор тараагдаагүй бол) тэнд сонгогдох чадвартай компани байхгүй байна гэж үзээд дахин компаниудыг нэр дэвшүүлэх хэрэгтэй. Дахиад хүмүүс өгөхгүй бол дараагийн нэр дэвшүүлэлт гэх мэтээр уйгагүй явуулах хэрэгтэй. УИХ, ерөнхийлөгчийн сонгууль шиг хүмүүсийг "Зэлтэрийн гацаа"-нд оруулж тулгаж болохгүйгээр зохицуулах хэрэгтэй болов уу.
Харин анхнаасаа хэт олон компани байж болохгүйгээр, зөвхөн нэр дэвшсэн компаниудад л хувьцааг өгөх боломжтой байхгүй бол бас талын нэг тараад алга болно. Тиймээс харин хэдэн компани байх вэ гэдгийг тодорхой тооцоо хийж байгаад гаргах хэрэгтэй болов уу.
Мэдээж тодорхой хугацаанд хувьцааны тодорхой хувь оруулагдсан тохиолдолд л мөнгө тухайн компани руу шилжиж, тэр компанийн хувьд албан ёсоор дэмжлэг авагч гэж тодроод явна. Эхлээд дэвшсэн 50 компани байлаа гэхэд 10 нь ч юм уу шалгарна гэсэн үг. Хасагдсан компаниудад хувьцаа оруулсан байсан хүмүүс нь хувьцаагаа буцаан авч дахин дээрх 10-т өгөх эрхтэй ба тэр хэвээр нь бас үлдээх ч эрхтэй байж болно. Энэ буцаагдах хугацаа нь ч бас тодорхой хугацааны дотор байна. Мэдээж хугацааг бас хангалттай зааж өгөх, хүмүүсийг шахаж, тулгахгүй байхаар зохицуулах хэрэгтэй байх.

Тэгвэл ард түмэнд амласан нөгөө хувь, хишгүүдээ ч өгсөн болно, бас авсан хүмүүс нь өөрснөө хаашаа зарцуулах вэ сонгох боломжтой болно байх.
Харин цагаан сарын бэлэг, оймс бандаашинд Эрээн рүү гаргахгүйн тулд иймэрхүү аргаар үзвэл яадаг бол?

Эргээд Монголд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлбэл яваандаа юмны үнэ хямдарч, ядаад дотоод валют гадагш урсах нь багасах тул ямар ч тохиолдолд бэлэн мөнгө аваагүй хүмүүст эргээд ашиг тус нь ирэх болно...

Залуус ийм бодолтой байна:
http://www.dulmandakh.com/2009/10/blog-post_20.html

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)