Казахууд салан тусгаарлах нь хурдан дарж аваарай!
"Газар нутгаас чинь аваад одох нь, алив анхаар нөхдөө. Тэднийг дар, анхаар!" гэх зэрэг ярианууд нэлээн чих дэлсэнэ. Юун газар нутаг вэ? Тэртэй тэргүй тэрийг чинь вагон вагоноор нь урагшаа зөөгөөд, устгах модыг устгаад, гол горхийг нь ширгээгээд байгаашдээ. Казак энэ тэр гэж дэмийрч байхаар тийм зүйлээ л ярьмаар юм. Тэрийг хэн нэгэн Казак биш Монголчууд өөрснөө хийгээд байгаа шүү дээ, утсан хүүхэлдэй шиг. Орхон гол, Туул гол ер нь л аль аль нь л элдэв уурхайгаас болоод, эрэг дээр нь машинаа угааж, амраад явахдаа хогоо хаяад явдаг биднээс л болоод үнэхээр аймар болж байшд. Тийм юм ярихгүй байж ийм балай юм ярихаа болимоор байна.
Бид энэ талаар ярих хэрэгтэй энэ тэр гээд байх юм? Юуг нь ярих гэж? Казахууд хууль зөрчиж байна гэнэ үү? Монголд өөр тэгээд хууль зөрчихгүй хүн, зөрчдөггүй газар байгаа юм уу? Ядаж л та бид өөрсдөө зүгээр хамгийн энгийн замын хөдөлгөөний дүрэм баримталж чаддаг бил үү? Улс даяараа бусдын зохиогчийн эрх бүхий зүйлийг хээв нэг төр засаг бүх түвшиндээ хулгайлаад хэрэглэж байж тэрийгээ ярихгүй л байгаа шүү дээ. Хууль зөрчиж байна гэвэл тийм зүйлээ яриад өөрснөөсөө эхэлмээр байна...
Ер нь хэн ч дэмжиж байлаа гэсэн бид нийтээр нь Баян-Өлгийчүүд, Казакууд Монголчуудыг гадуурхаж байна гээд "бодлоготойгоор арга хэмжээ" авбал харин ч тэр дэмжиж байгаа нь Орос байна уу, Хятад байна уу өлгөөд дэмжээд, тосоод, цаанаас нь хатгаад л авах байх даа. Тэгээд л ах дүү нар нэгнээ хардан эвдрэлцсээр ирсэн Монголын түүх давтагдана. Үнэн хэрэгтээ Монголчууд хэнд ч ялагдаагүй шүү дээ. Өөрсдөө л дотроо хаан хүүдүүд нь нэгнээ хардаж сэрдэж алалцаж хүчин мөхөсдөж доошоо орж ирсэн. Одоо энэ байгаа Монгол улс дотроо ч гэсэн ийм зүйл гаргамааргүй байна. Хэрвээ үнэхээр Баян-Өлгийд хууль зөрчөөд, хүн гадуурхаад байгаа эрх мэдэлтэн, бусад хүмүүс байгаа бол тэдгээр хүмүүсийг шүүхэд өгөх хэрэгтэй байх. Судалж мэдээгүй, юуг нь ч мэдэхгүй байж нийтээр нь гүтгэж болохгүй. Бас хор хутгаад хэн ч энд худлаа зохиол, ямар нэгэн "зорилготойгоор" илгээгээд байж болно, түүнд итгээд байх хэрэгтэй юу? Дотроо бодолтой л байцгаая.
Казак ард түмэн маань бүгд тийм гэж би лав бодохгүй байна. Хэрвээ хэн нэгэн таныг хохироосон бол хуулийн дагуу асуудлаа шийдээрэй. Бусдыг нь бүгдийг нь хамруулан битгий хэлж байгаарай. Монголчууд бүдүүлэг, архичин, хүчиндэгч, хулгайч, үхэр, тэнэг бла бла гээд хэлэхэд та тэрэнд орох уу? Ингэж хэлдэг хүмүүс байдаг юм. Гэтэл би ч бас Монгол, би, миний мэдэх нэг ч Монгол хүн үүнд ордоггүй. Хэдхэн хүний буруу үйлдлээс болоод бүгдийг нь ингэж ярьж болохгүй байх аа...
Ингэж оюун санаа, бусад зүйлсээрээ хуваагдаж тасрах Казак, Халх, Буриад, Барга алинд нь ч ашиггүй. Казакууд бол бидний адил Монгол улсын иргэд, адилхан л Монголчууд. Бүүр тэгж ярих юм бол 12-р зууны үед дэлхийн тал нь Монголчууд байсан юм шүү.
Тэд ямар гарал үүсэлтэй, хэдэн онд нэгдсэн, хэдэн жил хамт байсан, ямар хэлээр ярьдаг, ямар шашин шүтлэгтэй байх нь огтоос хамаагүй юм. Тэд Монгол хүн, Монгол улсын иргэн. Монгол улсын Үндсэн хуулиар эрх, үүрэг нь хамгаалагддаг бидний адил Монгол улсын иргэд. Тиймээс одоогийн эдэлж сууж байгаа газар нь тэдгээр хүмүүсийнх. Тэгэхээр бид өөр бусад зүйлсийн тухай ярих хэрэгтэй болохоос ийм зүйлсийг дахиж ярихгүй байх хэрэгтэй.
Жишээ нь хүмүүс Баян-Өлгийд очоод зодуулаад дээрэмдүүлжээ. Тэгээд л энэ муусайн Казахууд ийм тийм блабла... Харин өөр нэг аймагт очоод дээрэмдүүлээд зодуулжээ. Энэ өмхий муу Монголчууд гэх үү? Уг нь бол энэ болохгүй байгаа, гэмт хэрэг, ямар нэгэн байдлаар нэг нь нөгөөгөө гадуурхаж, өөрт байгаа зүйлээ булаацалдаж, эв түнжингүй байдаг. Ядаж л замаа булаацалдаж нэгнээ түрүүлэх гэхэд дайралцаж, хэрэлдэж байдаг энэ асуудал Казак Монгол гэдэгтээ ч биш нийт энэ Монгол улс даяар байна. Хэл, шашин
өөр болохоороо илүү тодорч л харагдаад байгаа хэрэг. Сэлэнгэ аймаг ч гэсэн Оросоос маш их зүйл авдаг, өгдөг, хүмүүс ирж очоод л байж байдаг, Замын-Үүд ч тийм. За за хэтэрхий нуршаад байх шиг байна. Болий доо. Ер нь ингээд Монголчууд маань хоорондоо эвдрэлцэх гээд, нэг нэгнээ хардсан ийм зүйлс бичээд, эрлийз хурлийзаа дуудалцаад, баруун зүүн, хазгай хэлтэй буруу аялгатай, сүүлдээ бүүр байгаад хөдөө хотоороо талцаад ингээд байхаар тэвчихгүй бухимдаад нэг их юм биччих юм аа...
Үргэлжлэлийг энд дарж уншина уу...
Нэмэлт (2011.01.18)
Казак ард түмэн хэл соёл өөр, эрт үедээ холдсон хэдий боловч генийн хувьд ч Монголын мах цусны тасархай бөгөөд тэдний олон аймагт Монголын язгууртны ген агуулагдаж байдаг байна. Бид нэг л гарал үүсэлтэй, нэг л үндэстэй хүмүүс болох нь үүгээр ч бас баталгаажиж байгаа байх. Доорх нийтлэлээс уншаарай:
http://mustinkor.wordpress.com/2010/12/23/боржигон-язгуурын-монгол-овог-болох-н/

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
больмоор юм
Сайн байцгаана уу?монголын минь ард иргэдээ.Сайхан бичсэн байна.Өчүүхэн муухай бодлоор тархиа цэнэглэхээ больелдоо.Казак ч ба монголч ба монголын иргэн бүр тэгш эрхтэй.тэрниихээ оронд амьддаа бие биенээ хайрлаж эх оронч үзэл бодолтой сайхан амьдрах цаг болоогүй гэжүү.аль хэдийн босон юмшиг санагдах юм .гарын таван хуруу тэгш бишийн адил хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй нэг хүний буруу үзэл бодлоос болж бүх хүийг тийм гэх үнэхээр буруу үзэл шүү.Тэрнийхээ оронд 76 худалж гишүүддээ анхааралаа хандуулж зөв ажиллахад нь зүг чиг зааж өгвөл миний муу нутаг хөгжих нь лавтай.сайхан амьдралын төлөө гар гараа барин урагшаа цугтаа тэмүүлцгээе.монказ
Ерка (зочин) хэзээ бичсэн:
2011-01-18 15:38 | |
Мэдээж тушаал гүйцэтгэх ёстой хүн тушаал биелүүлээгүй бол тухайн хүнд л хариуцлага тооцох ёстой баймаар. Харин ЦЕГ-ын даргын тушаал нь өөрөө хууль бус байсан болоод эсэргүүцсэн бол тэр хүн бас ЦЕГ-н даргыг шүүхэд өгч болно. Угаасаа тэр асуудал бол зөвхөн Казах, эсвэл Баян-Өлгий аймгийнх гэдэгтээ гол биш ердөө аль ч аймаг, ямар ч ястан, үндэстэн байсан гэсэн адилхан л шийдэгдэх ёстой, яс үндэс шашин шүтлэг, байрлал хязгаар үл харгалзан Монгол улсын хуулиараа шийдэгдэх ёстой зүйл байх гэж л хэлэх гээд байгаа юм уг нь. Гэтэл ойлгох хүн ховор бололтой юм аа даа Тэр хүн шалгаагүй бол тэр хүнд л хариуцлага тооцох ёстой болохоос нийт Казах хүмүүст биш баймаар юм даа уг нь?
Алмас хэзээ бичсэн:
2010-10-19 14:01 | |
хамгийн сонирхолтой нь тагнуулын газрын даргаа зодоод тэрийг нь шалга гэсэн ЦЕГ ийн даргын тушаалыг Баян Өлгийн цагдаагийн дарга биелүүлээгүй явдал
dadido хэзээ бичсэн:
2010-10-19 12:38 | |
Жалга довны үзлээн болих хэрэгтэй санагддаг. Бүгд л мах цусанд төрсөн агаар ус, газар нутаг нэгт, нэг л улсын иргэншилтэй байж манайх, танайх гээд л муудалцаад л, мушилзаад л. Би бол бүгдтэй нь л адил байхыг боддог. Баян-Өлгийд явж байхад Монгол орноороо л бахархах сэтгэгдэл төрж байлаа
Чойрын Хүү хэзээ бичсэн:
2010-10-19 11:53 | |