Шинээр баяжсан нэг нөхөр гудамжинд явж байтал нэг хүүхэд лууван идээд явж байж гэнэ. Мань эр дэлгүүр орж лангуу руу очиж хараад улаан өнгийн лааг зааж тэрнээс нэгийг гэж заагаад аваад идэж гэнэ. Хажуунаас нь нэг хүү ахаа наадах чинь лууван биш лаа шүү дээ, иддэг юм биш гэхэд мань эр бантсандаа: Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү чамд ямар хамаатай юм бэ? гэж уурссан гэдэг.
1. Хотын төвд дэлхийд томд тооцогдох дэлгүүрийн салбар баригдаж тийм дэлгүүр Монголд баригдаж байгаа нь Монгол улс хөгжиж байгаагийн илэрхийлэл гээд аваад хаях хүмүүс бас байх юм. Тэр дэлгүүрт цүнх 2000$ байдаг гэнэ. (Би бол орж ч үзээгүй л дээ) Тэр ч бүү хэл тэр дэлгүүр анх баригдахдаа тооцоолж байснаасаа хэд дахин ашигтай ажилладаг гэж чих дэлсэнэ. Барааных нь үнийг харвал тийм ч байхаар л юм билээ. Сарын орлого 30 мянган доллар орчим гэж дуулсан.
2. Хотын төвийн талбайд байх хөшөөг буулгаж шинэ хүрэл хөшөөг 900сая төгрөгөөр урд хөршид хийлгэн залах гэнэ.
3. Хотын төвд түгжрэн давхилдах олон жийпний дундаж үнэ нь 20-30 мянган доллар байдаг бололтой юм.
Гэтэл ирээдүй гэж яригдаад байгаа хүүхдүүдийг нь эмчилдэг эмнэлэг нь нурах шахсан барилга, эм тариа багаж нь хүрэлцэхгүй зэргээс болоод зарим нэг нь хэдэн тэр бум төгрөгөөр гадаадад эмчлүүлж, тэгж чадахгүй нь хорвоогоос халин одоцгоож байх юм.
Гадаадад ажиллаж сурдаг хэсэг залуус нэгдээд ийм ( http://eruulurs.blogspot.com/ ) үйл ажиллагаа явуулдгийг саяхан мэдлээ л дээ. Бас ажиглаж л суулаа. Урьд нь нийлж нэгдээд нэг нэгээр нь гадаадад эмчлүүлж буй хүүхдэд хандив өргөдөг зүйлсээс тэс өөр юм. Тэгтэл энд нэг маш хэрэгтэй жижиг тоног төхөөрөмж авах гэж олон залуус 3000$ (30мянга биш!) цуглуулах гэж нэлээдгүй хичээл зүтгэл гаргацгааж байх юм.
Ёстой л шинэхэн баяжсан мулгуу баян шиг лууван лаагаа ч ялгахгүй байна даа Монголчууд минь. (толгой сэгсрэх) Чи өөрөө их ухаантай хүн үү гэж асуух байх л даа. Магадгүй би ухаан мулгуу байж болох ч энэ дээрх хэдэн тоог хараад танд ямар бодол төрж байна даа?

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Төрд хүмүүс гараад энэ байдлыг өөрчилнө энэ тэр гэдэг бол утгагүй хэрэг л дээ. Мөнгөтэй хүмүүс нь илүү хүмүүнлэг байвал байдал бас шал өөр болно. Лууванг, лаатай ялгаж хардаг болсон үед л энэ өөрчлөгдөнө.
Жишээ нь Билл Гейтс гэхэд л улсдаа, эмнэлэгүүд, судалгааны лаборатори, их дээд сургуулиудад хүмүүнлэгийн тусламж, мөнгөн хандив, зээл маш их зүйлийг өгдөг. Тэр ч байтугай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага г.м дэлхийн байгууллагуудаар дамжуулаад бусад газар байгаа хүмүүст тусламж хандив өгдөг. Түүн шиг баян хүмүүс, компаниуд маань ганцхан өөрийгөө биш нийт эргэн тойрноо өөрчилж байж амьдрал нь илүү сайхан болно гэдгийг ойлгох түвшинд очих үед л энэ байдал өөрчлөгдөх байх даа. Одоо боломжтой амьдралтай болоод, ирээдүйд баяжих залуусыг уншаасай гэсэндээ энд бичсэн юм л даа.

Алмас хэзээ бичсэн:
2010-10-19 15:40 | |
Үнэн дээ Хүрлээгийн "эргэлзээ" чинь л болоод байна даа. Мандан бадраад байгаа ч юм шиг, балран доройтоод байгаа ч юм шиг. Тун удахгүй Энэтхэг шиг эрс тэс амьдралтай болох бий дээ
Чойрын Хүү хэзээ бичсэн:
2010-10-19 15:16 | |
бухимдал төрүүлсэн олон ийм байдал алхам тутамд таардаг ч хүмүүс бухимдахаас хэтрэхгүй байгаа нь тоогүй. хэзээ нэг шижигнэсэн эх оронч залуус төрд гарч энэ нийгмийг цэвэршүүлэх бол. Тэр залуус 25 хүртэлээ эх орны төлөө зориглохгүй л бол намагт уусан бусад эх орончид шигээ зөвхөн бухимдах, хэлэхээс өөрцгүй болно. Тэр эх орончдын цаг хэзээ бол гэж хүлээх юмдаа миний хувьд
Зочин хэзээ бичсэн:
2010-10-19 15:16 | |
Наад лаа иддэг хүнүүс ёстой новшийн санагдаж байна. Би номоо гаргах гээд мөнгө олдохгүй болохоор нь блогт хийж хүнд уншуулж кайф авж бна даа. Надад тэр ганц мянган ногоон гэдэг нь олдохгүй юм. Ийм л байна. Тэгтэл нэг цүнх 2000 ногоон гэж бна да. Иймээс өөрийгөө үхтэл нь шоолж бна даа.
LetMaidar хэзээ бичсэн:
2010-10-19 15:08 | |