Алмас

 Миний бодлоор нэг талын л театрчилсан тоглолт яваад байх шиг л харагдаад байгаа. Хоёр туультай. Нэг бол тэнгэрт тултал магтаад л ердөөсөө л Монголчуудын хоолыг ганц залгуулж байгаа, нөгөө талаас бол бүүр хаагаад хаячих гэсэн байдалтай зүйлсийг баруун солгойгүй бичиж шэйрлээд л.

Үнэндээ Оюу толгой төсөл сайн төсөл үү? Монголд ашигтай юу? Сайн төсөл үү гэвэл би л лав хувьдаа маш муу гэж дүгнэнэ. Монголд ашигтай юу гэвэл бас л маш эргэлзээтэй. Зогсоох ёстой юу гэвэл бас үгүй. 

Аль болох товчхон тайлбарлах гээд оролдъё.

Яагаад муу төсөл вэ гэхээр ажилчдаа огт боддоггүй, ерөнхийдөө зөвхөн ашиг харсан...

Алмас

Өнөөдөр хүмүүс татвар нэмэгдэх нь гээд л эсэргүүцэж байна. Үнэндээ бол энэ татварын хувийн тоо хэмжээ бол үнэндээ л падлийгүй зүйл юм л даа. Тогтолцоо, ажиллаж байгаа зарчим нь өөрчлөгдөхгүй л бол энэ тоо хэд байсан ч адилхан юм.
Юмны үнэ ихээр буураад эсвэл нийт хүмүүсийн цалингийн хэмжээ ихэсчихвэл 15%-20% татвар нэмж өгсөн ч амьдралд онц нөлөөлөхгүй, эсрэгээрээ татварыг 5% болгоод буулгая гэж бодъё гэтэл юмны үнэ өсөөд, эсвэл үндсэн цалингийн хэмжээ буурчихвал бас л адилхан.

Тэгэхээр юу хэрэгтэй юм бэ? Яавал энэ бүхнийг өөрчлөх вэ? Уурхай ухаад зараад мөнгө олоод ирчихвэл болох асуудал уу?

Их ...

Алмас

Популист гэхээр л хүмүүс нөгөө л Жавхлан, Уянга, Фэнгшү Ганбаатар мэтийн хүмүүсийг л гэж ойлгодог болжээ. Харин жинхэнэ популистууд бол мөнгө амладаг, тараадаг, бодлогогүй зээл авч цацаад өрөнд ордог, бодлогогүй татвар аваад ёроолгүй сав руу хийгээд байгаа хүмүүс бол популистууд. Гэтэл нөгөө популистаар цоллуулаад бүхнийг зогсоогоод хойш нь татаад байгаа гэсэн хүмүүсийн тэмцэл үнэндээ бараг биелэлээ олсон нь ховор. Ноён уулыг эс тооцвол бүгд л тэр хүмүүсээс хамааралгүйгээр хууль батлагдаад, гэрээ хийгдээд яваад л байгаа.

Та сувгаа бүү солиорой, Эдийн засаг эдийн засаг эдийн засаг гэж байгаад л...

Алмас


Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, доктор Л.Түдэв бичиж байна.
 

Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын бодлого барьж түүнийг хэрэгжүүлж байх үүрэг хүлээсэн Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг Монгол улсын ерөнхийлөгч тэргүүлэх Үндсэн хуулийн заалттай билээ. Аюулгүй Байдлын Зөвлөлд гурван том тушаал, хэргэмтэн алба барьдаг нь Ерөнхийлөгч, УИХ-н дарга, Ерөнхий сайд эдгээр болно. Хорин жилд эхний хоёр нь тогтвортой, эцсийн нэг буюу Ерөнхий сайд нь бараг ес шахам удаа хуулийн хугацаанаас өмнө солигдсоор байлаа. Тэрнээс шалтгаалмааргүй атал улсын Үндэсний аюулгү...

Алмас

Өнөөдөр өглөө босоод гэнэт нэг их сайхан жимсний шүүс уумаар санагддаг юм байна. Тэгээд л ургуулаад бодлоо доо. Японд цагийн 1000 иений аяга угаах ажил хийгээд захын дэлгүүрээс 1л тетрапак савлагаатай 100% жимсний шүүс 200 хүрэхгүй иэнээр аваад уучихаж болно. Сүү ч гэсэн ойролцоогоор ийм үнэтэй. 180 иэн байдаг байлуу даа. Одоо ч тийм л байх. Харин Монголд бол аяга угаагч ихдээ 300'000₮-ийн цалинтай гэвэл өдрийн 10000 орчим төгрөг олдог хүн сүү, жимсний шүүс хамгийн багадаа 2000-3000 төгрөгөөр авч байна. Япон хүн цагт олох мөнгөнийхөө 1/5 хүрэхгүй мөнгөөр авч байгаа бол Монгол хүн бүтэн өдөрт о...

Алмас

Улаанбаатар хот тэр аяараа хаврын хэмнэлдээ хөтлөгджээ. Арван хэдэн градусын дулаанд алхаа гишгээ нь хүртэл удааширсан мэт санагдана, улаанбаатарчуудын. Их үд нэлээд хэлбийсэн ч хаврын урт өдөр шувтрах яагаа ч үгүй. 14 цаг 50 минутад халаасан дахь утас маань жингэнэв. Японы Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсийн ажилтан Н.Энхболд ярьж байна. 15.00 цагт уулзалт товлосныг минь сануулаад, цагтаа амжиж ирэх, эсэхийг лавлалаа.

Утсаар ярьснаас таван минутын дараа миний бие Улаанбаатар дахь Япон улсын Элчин сайдын яамны үүдэнд ирсэн байв. Харуулд баримт бичиг юугаа шалгуулаад, Японы Эл...