Алмас
Бусад дуунууд нь бас таалагддаг байсан. Энэ дуу нь харин жинхэнэ фен болголоо доо. Бас энэ үг нь:

1398078_342706339202757_1218967507_o

Rockit Bay



Үг:

Энэ бол миний хатуу төлөв, юу ч намайг дийлэхгүй
Чиглэж ирсэн хатуу чулуу бут үсрэн үйрэх вий
Энэ бол миний хатуу төлөв, юунд ч би бууж өгөхгүй
Хэний ч хүрээгүй газарт очно, пуужинтай пуужингүй

Мөрөөдлөө бүтэн биелэгдтэл нь сайн гүй
Үүний төлөө бидэнд дийлэх ёстой дайн бий
Сулбагар дорой биш хатуу бай байнгын
Унах тоо 7 юм бол сэхэх тоо 8 бий
Дандаа ярих боловч бид нарын дийлэнх нь
Хийдэггүй гацаж үлдэнэ арал дээр яг Гилиган шиг
Тийм ээ нээрээ яг л Гилиган
Түлхэж өгөхгүй юм бол бодол өөрөө биелэгдэнэ гэж үгүй
Чамд туслах хүн хэн ч үгүй бол
Над шиг хувь заяа чинь чиний гарт байна 100-н хувь
Цөсөө хөөргөхийн тулд өөрөөсөө би дуу гуйв
Цөсөө хөөргөхийн тулд өөрөөсөө би дуу гуйв
Учир нь би нэг өдөр нь өөдрөг байснаа асуудлууд минь
Гэнэт бүгд бөөнөөр гарахаар унана сэтгэл санаагаар
Ямар ч давааг даваад гар гэсэн бодол алга болно
Тэсвэр тэвчээр намайг голно

Энэ бол миний хатуу төлөв, юу ч намайг дийлэхгүй
Чиглэж ирсэн хатуу чулуу бут үсрэн үйрэх вий
Энэ бол миний хатуу төлөв, юунд ч би бууж өгөхгүй
Хэний ч хүрээгүй газарт очно, пуужинтай пуужингүй

Яг одоо миний бүх юм давхцаад
Урд минь харагдаж байгаа юм зөвхөн давах саад
Санагдаад байна надад үүнээс хэцүү өдөр байгаагүй юм шиг
Овоолсон хог үүнээс илүү өндөр байсныг санахгүй нь
Нойр минь ханахгүй нь шөнөдөө шар шувуу шиг
Нүд мүдээ анихгүй нь би шөнөдөө
Гэвч энэ бүхэн зөвхөн намайг түлхэх хүч болж байна
Дутуу хаясан ажлаа дуусгана, цаг 6.40 болж байна
Үүрээр босоод шөнө хүртэл үйлдвэрлэнэ би шинэ бүтээл
Ийм бүтээл бүтээхийн тулд бөмбөрнүүдээ би нүдээд л
Эсрэг энергүүдээр би мөрөөдөлд хүргэх гүүрээ хийнэ
Нөгөө талд хүргэх дээгүүрээ гишгээд ямар нэг муу юм хэрэгтэй
Хөргөгч шиг хүйтэн ертөнц намайг тойрон эргэдэг
Хатуу төлөвт орсон ус хэзээ ч буцаж эргэхгүй ээ
Намайг хатуу хүйтэн мөс болгосон байна, энэ дэлхий
Угтаж аваад дараад нь хөлдөөх эсэхийг хэн мэдэх юм

Энэ бол миний хатуу төлөв, юу ч намайг дийлэхгүй
Чиглэж ирсэн хатуу чулуу бут үсрэн үйрэх вий
Энэ бол миний хатуу төлөв, юунд ч би бууж өгөхгүй
Хэний ч хүрээгүй газарт очно, пуужинтай пуужингүй

Надад бий, хог новш халаасанд
Тэгсэн ч би болгох талаас нь гутранги үзлүүдийг алгасна
Нүднээс минь цог биш гал асна
Чадахгүй гэдэг үгийг үгийн сангаасаа гээе
Эхлүүлснийгээ гүйцээдэггүйгээ багын зангаасаа гээе
Яадаг юм замаасаа тээе
Танихгүй хүн шиг боломжийг замаа өөрөө гаргаж авна
Дагахгүй би олонхыг
Зөв хор шар бол бензин амьдрал гэдэг тэмцээн
Ялагдах би дургүй за төгсөшгүй энэ сургуулиас
Хэрэгтэйг нь бүгдийг нь автлаа шүүсийг нь шахна
Хорчийж алга болтол үхтэл маань, үүдийг минь тогштол
Намайг гүйцэхгүй цаг хугацаа зогстол
Дээшээгээ маш хурдан довтолно
Довтолно, довтолно, довтолно, довтолно
Дээшээгээ маш хурдан довтолно




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)