Хариуцлага. Ганц л олдох амьдралдаа зөвхөн өөрийнхөөрөө хүссэнээрээ л байна гэх мэт ихэнхдээ бодож ирсэн. Сая 2 сарын өмнө бас тэгж бичээд л сууж байсан. Гэвч хайртай хүмүүсээ, гэр бүлээ, үр хүүхдээ бодох, компани, хамтрагчид, зорьж буй ажил хэргээ ч бодоход хүнд бас "хариуцлага" гээд зүйл байх ёстой юм байна гэдгийг ойлгож байна. Монголчууд бидний дунд энэ ганц амьдрал, зөвхөн амиа хичээх хандлага нэлээд байдаг гэж боддог. Монголчууд хариуцлагагүй хүмүүс гэж олон гадаадууд хэлдэг, бид өөрсдөө ч бизнес, бусад ажил хөөцөлдөх үедээ мэдэрдэг. Гэтэл би өөрөө... Цаашдаа энэ талаар бас сайн бодож байгаад дахин бичнэ, өөртөө сайн ойлгуулна. Өөрөө өөрийнхөө өмнө, өөрийнхөө ирээдүйн өмнө хариуцлагатай байх талаар ч өнөөдрөөс өөрөөсөө, бас удирдлагад буй ажилчид даа хариуцлагатай байх талаар шаардах болно. Ганцхан амьдрах болохоор хүссэнээ хийнэ гээд хариуцлагагүй байвал бас тэнэг хэрэг болно. Бусдын өмнө, улс эх орны өмнө хариуцлага үүрсэн гээд байнга өөрийнхөө хүсээгүй зүйлийг хийх талаар бас ярьж байгаа хэрэг биш боловч нэгэнт хариуцлага хүлээсэн бол түүнийгээ биелүүлэхийн төлөө бүх хүчээ зориулах л хэрэгтэй.
Ухаан. Зөв юм хэлж байгаа хүний үгийг хүлээж авах, өөртөө тусгаж чаддаг хүнийг ухаантай хүн гэж хүмүүс хэлдэг. Би ч тэр ер нь манай Монголчуудад нэлээн байдаг зан нь зөрүүд байдал байх. Өөрийн буруу байсан ч, мэдэж байгаа ч бууж өгдөггүй. Өөрийн буруу бол бууж өгч сурах, бүүр зарим тохиолдолд маргаад ашиггүй л бол өөрийн зөв байсан тухайн маргаанд "буулт хийгээд" намжаасан нь ухаантай үйлдэл гэж ойлгох болоод байгаа. Сүүлийн үед энэ тал дээр өөрийгөө ажиглаад байхад бас л модон талдаа, зарим зүйл дээр зөрүүд сэтгэхүй дотроос л гарч ирээд, жоохон бодоод л буруу байж гэдгийгээ ойлгох үйлдлүүд хааяа гарч байна. Хүний ярьж байгаа зүйлийг аль болох эерэг талаас нь, ямар ч өнгө аясаар ярьж байсан эерэгээр харж, хэрэгтэйгээ тусгаж хүлээж авах талаар бас суралцаж л байна. Ямар ч байсан эсэргүүцэж хүлээж аваад, ярилцах явцдаа ойлгож, буулт хийж, хүлээж авч, зөв шийдвэр гаргаж сурч эхэлсэн.
ТӨЛӨВЛӨЛТ. Надад лав энэ их хэцүү зүйл. Ямар ч ажлыг хийхэд яг төлөвлөлт гаргалгүйгээр болно гээд нухаад, зүтгээд байдаг. Гэтэл энд биелэлт үр дүн удаашрах гээд, ялангуяа багаар ажиллах үед олон асуудал гардаг. Бас үр дүнгээ шалгах, удирдлага доорх хүмүүстээ шаардлага тавих гээд бүхний өмнө хийх ажлын төлөвлөгөөг зөв, цэгцтэй сайн гаргах нь чухал. Одооноос OpenERP бас гар утсан дээрээ гүүгл хуанли сайн ашиглаж сурна аа. Ажлын төлөвлөгөөг нарийн гаргах гэдэг бол үнэхээр маш чухал, ер нь ажлын бараг 60-70% ч байж болохоор зүйл юм байна гэж бодогдож байна.
Хувийн цаг төлөвлөлт, цагийн хуваарь.
Энэ мэдээж хувь хүний хувьд хамгийн чухал зүйл. Тооцоолуур дээрээ сэрүүлгийн програмаа сайн ашиглах, өөрийн төлөвлөлт, цаг ашиглалтаа сайжруулах нь чухал. Хэдийгээр янз бүрийн сайтуудаар орохгүй, фэйсбүүк, твиттер тэр бүр ашиглахгүй ажилдаа төвлөрч байгаа ч яг аль нэг чухал биш боловч илүү хийчихмээр ажил руу төвлөрөөд чухлыгаа орхигдуулах нь их юм байна. Eat that frog гээд номыг нээрээ уншина гээд орхисон байгаа. Өнөөдөр орой өөртөө 7 хоногийн ерөнхий хуваарь гаргаад, түүнийгээ мөрдөөд, зарим үед нь мэдээж тохирох өөрчлөлт хийгээд илүү үр дүнтэй ажиллах хэрэгтэй. "priority" дээр нэлээн сайн анхаарах, суралцах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож байна. Бүүр бага 10 жилд байхаасаа л их хоцордог хүүхэд байсан болохоор миний хувьд цаг барих гэдэг их л том даваа л даа. Ихэвчлэн тулгаж байдаг хийдэг, тулгаж очдог байсан зан маань бас л салж өгөхгүй л яваа. Ямартай ч өөрийгөө ялан дийлнэ ээ. Сүүлийн үед ер нь бол анхаараад нэлээд сайжирсан. Хүнд амжилтанд хүрэхэд мааааш чухал зүйл нь энэ цаг төлөвлөлт цагийн зөв хуваарь гэдэг зүйл юм байна гэдгийг олон уншиж байсан ч одооноос л жинхэнэ утгаар нь ойлгож байна.
Магадгүй хэн нэгэнд ч бас хэрэг болж магадгүй. Өөртөө ч бас сайн сануулж байх үүднээс эндээ орууллаа.