Алмас
Сайн байна уу,

Манайхан нэг зүйлийг сайн ойлгохгүй байх шиг байна. Би ч бас эхлээд
судалж эхлэхээсээ өмнө үүнийг мэддэггүй байсан. Мэдсэнээсээ хойш 
аюулд ороод буй ирээдүйнхээ төлөө тэмцэх хэрэгтэй бол ганцхан энэ зүйлтэй
л хамгийн түрүүнд тэмцэх хэрэгтэйг ойлгоод байгаа...

Цөмийн хорт хаягдал гэдэг зүйл зүв зүгээр байж байгаад л хий хоосноос
ургаж гарч ирдэг зүйл мэт бодоод Ерөнхий сайд, болон бусад дарга нар
хэлэхдээ "Монголд гадны цөмийн хаягдал хаяхгүй" гээд л батлаад байдаг.
Тэгсэн мөртлөө "Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолтыг хөгжүүлнэ,
гадаад руу уран гаргана, гадаад улсууд, Дэлхийн цөмийн энергийн
агентлаг, Япон улсын тусламжтайгаар АЦС Монголд барина" гэж ярьж байна.
Гэтэл нь эдгээр нь хамгийн гол хаягдлыг нь гаргадаг зүйлс нь юм. Эндээс
гарч байгаа (гаднаас орж ирэхгүй ч байсан...) их хэмжээний Depleted
Uranium, Spent Fuel хог хаягдлуудыг яах вэ? Эдгээр нь өнөөдөр бидэнд
онцын шаардлагагүй энэ зүйлсийг хийхийн хэрэг байна уу?

Өөрсдийнхөө хогийг нэгэнт хаях газар бариад хаяад эхэлмэгц их барьсан ч
өмхий бага барьсан ч өмхий ашиг олох тул гээд гадаадын хаягдлыг ч гэсэн
авъя гэсэн яриа гарах нь гарцаагүй. Нэгэнт өөрснөө ийм "өндөр түвшний"
цацраг идэвхт хаягдалтай болчихвол бусдынхыг хаясан ч үнэндээ ялгаагүй
болчихно. Ингээд л ЭХ НУТАГ МААНЬ ОЛОН УЛСЫН ЯЛГАДАСНЫ ЖОРЛОН БОЛЖ ХУВИРАХ
БАЙХ ДАА. Тэгэхээр бид үнэхээр л гаднаас хаях хог хаягдлыг эсэргүүцэж
байгаа л бол Уран олборлолт, АЦС барих хоёрыг эсэргүүцэж зогсоох,
хангалттай технологийн хөгжилд хүртэл бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг
ашиглах технологиудыг хөгжүүлэх хэрэгтэй байх. Герман улс зүгээр ч нэг
цөмийн эрчим хүчнээс татгалзаад байгаа хэрэг биш болов уу!
Эдгээр материалуудыг татаж аваад уншиж судлаад үзээрэй. Энэ талаарх
мэдлэгийг багцлан нэгтгэсэн бий. Хэрэв нягталж үзэхийг хүсвэл
http://www.nuclearfreemongolia.com/77110/ энэ хуудаснаас эх сурвалжуудыг
нь сонирхож үзэж болно. Хэрэв дэмжиж байвал хэвлээд ч юм уу эргэн
тойрныхоо хүмүүст уншуулахад ч илүүдэхгүй л байх даа...

Бас хэсэг залуус нэгдээд http://www.nuclearfreemongolia.com гээд вебсайт
хийж байгаа. Санал байвал хэлээрэй. Та энэ сайтаас нэлээд
мэдээлэл олж авч чадах байх гэж бодож байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)