Нэгэн захидлаа хэсэгчлэн блогтоо оруулав:
Дээр нь тэр Цөмийн зэвсэг нь хүчирхэг байдлыг бий болгоно гэж ярьж
байгаа гэнэн хүмүүсийн хувьд бол бүр ч инээдтэй хэрэг. Монгол улс хэзээ
ч цөмийн зэвсэгтэй болох боломжгүй л дээ. Өөрснөө хийж чадахгүй. Хийхгүй
гээд угаасаа олон улсын гэрээ конвенцид нэгдчихсэн. Харин ч уран
боловсруулаад эхэлбэл Ирак руу цөмийн зэвсэг хийж байна гэж шалтаглаад
АНУ дайрч Иракийн дайныг эхлүүлж байсан шиг Монголчууд цөмийн зэвсэг
нууцаар хийж байна гэж шалтаглаад дайрч ороод 3 сая Монголчуудыг нухаж
хаячихаад газар нутгийг нь хуваагаад авчих боломж түм бумаараа бий.
Монгол бусад том гүрнүүдээс өөрсдийгөө зөв дипломат бодлого, эв дүйгээр л амь
аврагдана уу гэхээс хүчээр бол яагаад ч дийлэхгүй.
Магадгүй хэзээ нэгэн цагт нэг мундаг Монгол эрдэмтэн нь аймар зөвхөн
Монголчуудыг үлдээгээд бусдыг нь үй олноор нь хөнөөж чадах тийм
биологийн зэвсэг хийсэн цагт байж нэг магадгүй юм. Түүнээс өөр тэр
цөмийн зэвсэг, мундаг хүчтэй эдийн засаг энэ тэр Монголыг аварна гэдэг нялх
хүүхдийн гэнэн бодлоосоо салмаар юм... Тэгж бодогдож байсан ч хүмүүст тийм
инээдмийн зүйл ярьж онигоонд орохоосоо өмнө бас бодмоор юм даа...
Жаахан юм мэддэг, юмны учир ойлгодог хүн бол хэзээ ч ингэж элий балай зүйл
ярихгүй л дээ.
Энгийнээр бодоход л өнөөдөр АЦС-аас гарсан шаараа яах аа шийдсэн улс
байна уу? Монголчуудын хувьд говийн тэр хэсэг газар буллаа гэхэд таны
хувьд тэр алга дарам газрыг өөрийн болон бусдын хог хаягдлыг хаяхад
асуудалгүй, хэрэггүй тийм газар бололтой? Тийм л юм бол тэрийг
ашиглахгүй хэрэггүй юм бол Хятадад үнэтэйхэн зарчихсанаас ялгаа байна
уу? "Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" гэж сургаад
гол горхиныхоо усыг сүүтэй шанагаар ч хутгаж болохгүй гэж сургаж, төө
сөөм газар шороо бүрээ цэвэр нандин байлгах гэж тэмцэж ирсэн өвгөд
дээдэс маань үүнийг тань сонсвол юу гэх бол? "Говь Монголд хэрэггүй,
говьд л аваачаад булчих" гэвэл Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дундговь
гээд энэ сүлжээнд байгаа говиос гаралтай хүмүүс нь юу гэж бодож байгаа
юм бол доо? Магадгүй одоо ихэнхийнх нь хамаатан саднууд тэндээ мал
сүргээ маллаад амьдарч байгаа байх даа...
Миний ч хамаатан саднууд өнөөдөр говьд амьдардаг. Би ажилтай хамт явж
чадаагүй ч олон жил нутаг руугаа явж чадаагүй байсан аав маань зун гэр
бүлээрээ нутаг руугаа явж ирээд "манай нутагт ч бас тэр нинжа энэ тэр нь гайгүй
сайхнаараа байна" гээд ирээд зураг хөрөг авснаа авчирч үзүүлсэн.
Үнэхээр хараад ханашгүй сайхан байгаль, нутаг, ан амьтад одоо ч говь
цөлд маань байсаар л байна. Нинжатай, уурхайтай муухай болж байгаа нь ч
бий ч гэсэн бид арай ч цацраг идэвхт аваачаад булчихаар болоогүй л
байлтай?
8-р сарын 29-нд Өмнөгөвь аймагт төвтэй 8 баллын хүчтэй газар хөдлөлт
болоод УБ-д хүртэл зарим газар мэдрэгдсэн шүү дээ. Ийм байхад говьд булчихад
зүгээр гэж ярьж байх нь эрүүл ухаан уу? Эсвэл мөнгөнд сохорсон шуналын харалган уу?