Алмас

Би хэн нэгнийг өөрийгөө шатааж, ганц талх, шуудай нүүрснээс болоод зодолдож, алалцах дээрээ тулж байгааг, террорист халдлага хийгээд амиа золиосолж байгааг зөвтгөхгүй. Гэхдээ би тэр хүмүүсийг буруутгаж чадахгүй. Буруу нь өөр хүмүүсийн буруу гэж боддог. Социалист нийгэмд нийлээд амьдаръя гээд хурааж аваад нэгтгээд явж байсан зүйлсийг дараа нь хэдхэн хүн хувьчлал нэрээр авсан нь анхнаасаа шударга биш л байсан, одоо ч цаашид төрийн өмчийг хувьчлах талаар байнга яригддаг. Нийлээд нэг юм хийгээд дундаа хэрэглэнэ гэж байтал нэг нь авах нь угаасаа шударга зүйл биш. Хоосон хоцорсон нь амьдралы...

Алмас

Нэгийг бодож хоёрыг тунгаагууштай нийтлэл байна. Хуулаад тавьчихлаа...


Оршин тогтнохын тулд 'онц' байхаас өөр замгүй

Хиймэл арал дээрх зүлгэн дээр нь суугаад Сингапурыг ажиглaж байхад яг л харь гаригийн хотод ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Өөр ертөнцийн гэмээр эргэн тойрны этгээд дизайнтай
архитектур нь нүдэнд нэг л содон. Харин өвөл зун, өдөр шөнө ч нэг хэвээрээ байх чийглэг бүлээн агаар нь бараг л саун шиг. Явсан ч суусан ч хѳлс урсгах 90% чийгшилтэй 33 хэмийн ийм халуунд толгой ажиллахгүй удааширч хамаг залхуу хүрнэ. Зүгээр л далайн эрэг дээр нь мөстэй сайдр шимээд дээшээ хараад хэвтэж ...

Алмас

1444881491Пиво уухаар гүзээ суудаг гэж ярьдаг. Нэг их тоодоггүй л байлаа. Харин сүүлийн 2, 3 сар орчим янз бүрийн уулзалт, зугаалга гээд л  архи, пиво нэлээн уучихлаа. Энэ хугацаанд 3кг жин нэмж, хэвлийн урд талын өөх багагүй нэмэгдэж тааралдсан найз нөхөд уулзахаараа таргалсан байна гэх боллоо.

Тэгээд энэ нийтлэлийг уншаад бас нэтээр сонирхож хайж үзлээ.  Ер нь спирт орсон ундаанууд тэр дотроо шар айраг нь хүнийг их таргалуулдаг юм байна. Спирт хүний биед ороод хэр уусан хэмжээнээс хамаарч цусанд багагүй хугацаанд байдаг, цусанд багахан хэмжээтэй байх үедээ ч өөх хайлуулах үйл явцыг зогсоодог юм ...

Алмас

1444303519Ирэх 7 хоногт Dusal.net вэб сайт нээгдсэний 10 жилийн ой болох нь ээ. 2005 оны 10-р сарын 12-ны өдрөөс Dusal.net домэйн нэрээр сайт маань үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Blogmn.net
сайт маань бас нээгдээд ирэх жил 10 жилийн ой нь болох юм байна. Ингээд бодоод байхад бас ч гэж сонирхолтой санагдаж байгаа тул Монголын интернэтийн талаар, сайтынхаа талаар өөрийнхөө мэдэх түүхээс, өөрийнхөө өнцгөөс бага зэрэг яримаар санагдлаа. Та бас сэтгэгдэл бичээрэй.

Миний компьютертай анх танилцсан түүх

Миний хувьд анх digger гэдэг тоглоом тоглуулдаг 8088 хатуу дискгүй компьютер, Nintendo, Sega тоглоомд дурлан,...

Алмас

Блогтоо техникийн холбогдолтой мэдээлэл оруулж байя гэж өмнө бичээд бичиж эхэлсэн боловч энэ нь ер нь тийм ч тохиромжтой биш юм байна. Тэгээд бас 2009 онд нээгээд нэг их хөгжүүлж чадаагүй http://wiki.dusal.net хуудсандаа хөгжүүлээд явах нь хамаагүй дээр байсныг санав.
Энэ төсөл нь 2009 оны 9-р сард анх эхэлсэн бөгөөд одоогоор 13 тайлбар хийгдээд байгаа тул та идэвхтэй оролцон эх хэл дээрээ Тооцоолуурын хэрэглээ болон веб бүтээх чиглэлээр энэ нэвтэрхий толийг улам баяжуулцгаая.
гэж бичсэн байх юм хэхэ.

dusalwiki

Дусал самбар-ын нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтрээд энэ викиг баяжуулаад явахыг хүсье. Бүртгэл...