Алмас

Өвөр Монголчуудын бүтээсэн ийм нэг хөрвүүлэгч гарсан байна.

http://trans.mglip.com/CyrillicC2T.aspx

Миний нэлээн дээрээс бодоод яваа нэг зүйл бол ийм програмыг нээлттэй хөгжүүлэх юмсан гэж бодоод яваа. Хаалттай гэвэл иймэрхүү төсөл хийж байгаа зүйлс байгаа л байх. Харин нээлттэй бол миний мэдэхээр одоогоор ийм зүйл байхгүй байх гэж бодож байна. Хувийн шалтгаан, завгүй ажил ихтэй г.м олон асуудал байгаа ч гэсэн эхлэхгүй бол толгой дотор байсаар дуусах юм шиг байна. Юу ч гэсэн эхлүүлээд үзье гэж бодож байна.

Монгол бичиг маань юникодод орж дэмжигдээд нэлээд хугацаа өнгөрчихлөө. Үүнийг хийсэ...

Алмас

Маш олон зүйлийг та энэ нийтлэлээс олж харж болох юм байна. Энэ бол болоод өнгөрсөн түүх. Харин одоо тэр хүнийг шоронд хийгээд дахин тэр гашуун түүхийг давтах гэж байна даа гуниглах




Сэтгүүлч Кийт Хармон Сноугийн Монгол орны талаар бичсэн нийтлэлийг н.Амарлин (amarlin06@gmail.com) орчуулан манай сайтад илгээжээ. Та бүхэн бүрэн эхээр нь уншина уу. Энэхүү нийтлэл анх 2010 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард нэмэлт засвар оруулсан байна. Уг нийтлэлийн үндсэн эхийг  http://www.consciousbeingalliance.com/2010/12/post-2/ хаягаас үзэж болно.
 
Өрнөдийнхний ов заль буюу нүүдэл...

Алмас

За ойрд ийм урт юмыг ингэж огшиж, нулимс цийлэгнэж, нэг амьсгаагаар дуустал нь уншаагүй юм байна. Маш их эрч хүч авлаа. Цөөнгүй ч зүйлийг мэдэж, нэлээд зүйл дээр эргэж бодлоо. Тийм ээ чадахым чинь... Блогтоо хуулаад оруулчихлаа:




“ТЭД ИРЭХ АМЬДРАЛДАА МОНГОЛ НУТАГТАА АДУУ Ч БОЛТУГАЙ БОЛЖ ТӨРӨХ ЮМСАН ДАА ГЭДЭГ...”

Монголын Эзэнт Гүрний үеэр тооцвол тухайн үеийн 40 гаруй улсад өвөг дээдэс минь 800 жилийн тэртээ 40 сая хавтгай дөрвөлжин газар нутгийг захирч байжээ...

"УЛС, ҮНДЭСТНИЙХЭЭ ТУУЛСАН ТҮҮХИЙН БОДИТ ҮНЭНИЙГ БАРИМТААР ҮЛДЭЭХ НЬ ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ БАХАРХАЛ ЮМ" хэмээх энэ эрхэм...

Алмас

“БИД ЯАХ ВЭ? МӨХӨЖ БАЙНА. ХАРИН...”

Хөххотод хоёр хятад, бас нэг цахар залуутай хоолон гэрт зоог барьж суулаа. Утас дуугарав. Улаанбаатараас найзуудын маань нэг залгаж байна. Ажил, зорилго хэр бүтэмжтэй талаар ганц хоёр үг солих зуураа, надаас
- Чи одоо хаана явна? гэж хэрэггүй шахуу зүйл асуув.
- Өө, нэг хоолон гэрт хэдэн хужаатай хооллоод л сууж байна гэлээ. Тэгэсгээд өнгөрөв.
Орой нь өнөөх цахар залуу буудалд хүргэж өгөөд нэг юм хэлюү, байя юу гэж тээнэгэлзсэн мэт үүдээр эргэцээд байхаар нь суухыг урьж, нэг шил юм дундаа тавиад сууцгаав.
Тэгэхэд тэр маань ийн ярьсан юм.
“... Ар мо...

Алмас

Зарим бодууштай зүйл ихтэй сонирхолтой ярилцлага байна. Хуулаад авчихлаа. Эх сурвалж: DMNN

Хүмүүсээ хөгжингүй орны иргэд шиг бодож сэтгэдэг болгох хамгийн хэцүү

Сингапурын домог болсон удирдагч, 30 гаруй жил Засгийн газраа удирдсан, ард олондоо улсаа үндэслэн байгуулсан эцэг хэмээн хүндлэгддэг Ли Куан Югийн ярилцлагыг хүргэж байна. Бараг оргүй хоосноос Азийн бар болтлоо хөгжсөн улс орныг улаан гараараа босгосон хүний хувьд түүний хэлсэн үг бүр сургамжтай, санаа авууштай учир олон үг үл нуршин ярилцлагаа хүргэе.


-Юуны өмнө бид тантай Сингапурын гайхамшигтай үсрэнгүй хөгжлийн тухай я...

Алмас

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь нийлж зах замбараагүй байсан уул уурхайн зөвшөөрөл, хавтгайрсан замбараагүй уул уурхайг харьцангуй хязгаарлан байгаль орчныг хамгаалж байсан. Харин алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан үүнд дургүйцэж, уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж тэмцсээр ирсэн юм.

Хүн ам маань энэ жил 3 сая болсон ба 10-20 жил...