Алмас

Энэ дайн сайн, муу, ашигтай ашиггүй гэдгийг хэлж мэдэхгүй юм. Миний хувьд амиа бодсон муу хүн тул Монгол хүмүүсийг аль ч тохиолдолд хэн нэгэн өөр улсын талаас, энх тайван гэх мэт юм ярихаасаа өмнө "Монголд ямар ашигтай" вэ гэдгийг л хараасай гэж бодож байна.

Би хувьдаа ашигтай ашиггүй гэдгийг хэлж мэдэхгүй байна... Гэхдээ хэн нэгэн уншаад нэгийг бодож магадгүй өөрийн бодлыг бичих хүсэл төрлөө.

Орос манай ах дүү гэхээс илүү хөрш гэж харах нь зөв байх. Дээр нь өнгөрсөнд бас манайх руу чиглэсэн геноцид бодлого явуулж байсан (мэдээж өнгөрсөн бол өнгөрсөн тул үзэн ядах биш болгоомжи...

Алмас

МОНГОЛ УЛС НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН БОЛСОН НЬ. ТҮҮНИЙ ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДОЛ
 
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал,
НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэгийн тэргүүн,
ШУ-ны доктор, профессор Лувсангийн Хайсандай

Эрхэм номын андууд аа !
Эрхэмсэг хатагтай, ноёд оо!


Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлгая. Нэгэн ухаантан өгүүлсэн нь: “Өчигдрийг мартаж болохгүй, яагаад гэвэл тэр нь өнөөдрийн ч маргаашийн ч багш! ” гэсэн байдаг. Түүн лүгээ адил өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван их цагийн эргэлт, тэдгээрийн хоорондын нягт уялдаа холбоо, харилцан шүтэлцээнд нь алив нэгэ...

Алмас

Эргэн тойрондоо зарим хүмүүсийг харж байхад гадаад явахыг амьдралынхаа зорилго, мөрөөдөл болгон зуучлагч хайсан, арга чарга судалсан хүмүүс бас цөөнгүй байх юм.

Тэгээд бас ч гэж бусадтай харьцуулахад гадаад дотоодоор явж бас галуу шувууны мах Бээжингийн гуанзанд, ганбиртай шөл Сайгоны гуанзанд, шарсан банш Шанхайн гуанзанд, сөжү бибимбаб Сөүлийн гуанзанд, тонкоцү рамэн Токиогийн гуанзанд идэж ууж явахад ч чанасан мах, өрөмтэй талхыг гүйцэх амттан ховорхон байдгийг мэдэрснийхээ хувьд тав гурван мөр сийрүүлье юү гэж бодлоо.

Өндөр цалин мөнгөтэй, эрүүл цэвэр орчинтой, маргаашийн ажил харьца...

Алмас

Сарын ѳмнѳ санамсаргүй явж байгаад “Япон Монгол оюутнуудын хамтарсан хээрийн судалгаа”-ны тайлангийн хурал дээр сууж сонирхсон юм.

Монгол-Япон тѳв”-ийн хурлын заалны хагаст, цѳѳхѳн хүн хамарсан даржин хурал байсан ч гэлээ агуулгын хувьд Монолын, цаашлаад дэлхийн хэмжээний асуудал хѳндсѳн асар том, чухал асуудлуудыг гадны оюутны нүдээр голыг нь олж харж, бас их мундаг санаанууд гарган хэрэгжүүлэхээр ярьж байхыг сонсож, нүд чихээн баясгав.

За тэгээд нэг ч гэсэн хүнд бас хүрээд, ямар нэгэн зүйл бодогдуулаасай гээд тайлангийн хурлаас сонсон зүйлс, тѳрсѳн бодол сэтгэг...

Алмас

Иргэдээ хөгжихийг хүлээ, аяндаа олон арван жилийн дараа хөгжинө, боловсролтой болсон хойно хөгжинө гэдэг хүмүүс үүнийг нэг үз дээ. Ердөө нэг удаагийн компанит ажлаар л хийж болохоор, нэг удаагийн сайн менежментээр л хийж болох зүйл юм байна. Хүмүүсийн боловсрол, хөгжихийг хүлээх зүйл биш байж дээ гэж...

Бас дан ганц Монголчууд ч биш л юм байна. Тэгэхээр итгэлтэй, өөдрөг байвал засаж залруулах боломж магадлал бол зөндөө л байгаа юм байна

Өнөөдөр дэлхийд хамгийн цэвэрч, цэвэрхэн улсуудын нэг гэгдэх Япончууд 1964 оны Токиогийн олимпын өмнөх үед үнэхээр бохир заваан хүмүүс байж ээ. Дэ...