Алмас
Ажил хийх гэсэн чинь бодогдоод болдоггүй ээ, гялс тархин доторхоо жоохон цэгцэлж биччихээд хийхээс 😅

Ойрын үед үзэж харж бодоод яваад байгаа. Зарим хэсгээс нь ФБ дээрээ бичсэн... Хүний тархи, бодол санаа шууд амьдралд нөлөөлдөг талаар... (Амны билгээс ашдын билиг...)

Айсан хүүхэд ширгэлэх гээд бидний ихэнх нь амьдрал дээр хэрэгжүүлээд "ажилладаг" гэдгийг нь баталсан нэг "дом", "зан үйл" Монголд байдаг. Гайхалтай нь уйлж байсан хүүхдийн айсан зүйлийн дүрс нь яг гардаг, бас ширгэлэнгүүт хүүхэд тайвшраад унтчихдаг. Тэгвэл усан дээр халуун шингэн асгах үед тэр нь ямар нэгэн долгион ч юм уу зүйлийн үйлчлэлээр өөрчлөгдөөд тэр нь хүүхдийн тархинаас үүссэн долгион байгаад тухайн зүйлийг зайнаас үйлчилж дүрс гаргаж байгаа байвал яах уу? Магадгүй айдас гэдэг нь нэлээн хүчтэй тийм тархины долгион ялгардаг байж мэдэх, тэгээд хүүхдийг харуулж байгаад хийдэг тул хүн ямарваа зүйлд ухамсартай анхаарал хандуулахад тийш илүү их хэмжээний мэдээлэл, долгион дамжиж нөлөөлж өөрчилж байдаг байж мэдэхээр...
За юу гэх гэсэн бэ гэхээр хүн бодит ертөнцөд хүрэлцэхгүйгээр аливаа зүйлд нөлөөлөх өөрчлөх боломжтой гэдгийг баталж болмоор...
Мэдээж маш хүчтэй сэтгэл хөдлөл байж байж хөдөлгөх байх. Үүнийг шинжлэх ухааны судалгаа болгоод хийвэл бас сонирхолтой үр дүн гарч мэдэх юм. Сэтгэцийн хүчтэй өөрчлөлттэй ба жирийн хүмүүсийг, уйлж байгаа өвчтэй хүүхдүүд ба эрүүл хүүхдүүдийг харьцуулан ширгэлж үздэг ч юм уу г.м... Ингэвэл хүн өөрөөсөө ямар нэгэн долгион ч юм уу гаргаж, түүгээр гадаад орчинд нөлөөлдөг гээд зүйл батлагдан гарч ирж магадгүй...

Бас жирэмсэн хүн горьдоод хөх хавдах, горьдоог нь тайлангуут зүгээр болдог гээд нэг их сонин зүйл Монголд л байдаг гэдэг. Өөр үндэстэн горьдоод хөх хавддаг гэж сонсоогүй. Энэ нь хүний итгэл үнэмшил, далд ухамсар гэдэг зүйл нь хүний өөрийн биед санамсартай, санамсаргүй ямар их хүчтэй нөлөөлдөг болохын бас нэг тод жишээ байх. Хүүхэд төрүүлнэ гэдэг нь, нялх хүүхэдтэй хөхүүл байна гэдэг нь хүний тархинд нэлээн тийм хүчтэй химийн урвал, гормоны өөрчлөлт гаргадаг байх нь...
Үүнийг бас судлаад үзвэл их сонирхолтой үр дүн гарах байх даа.

Тэгэхээр бидний бодол санаа, оюун ухаан маань өөртөө бол мэдээж, гадаад ертөнцөд, эргэн тойрондоо ч нөлөөлж байдаг байх магадлал өндөр юм байна.

Тэгэхээр аль болох сөрөг зүйлийг төсөөлөхгүй, зөгнөхгүй, ургуулан бодож айхгүй, ирээдүйд санаа зовохгүй байхыг хичээмээр юм байна. Мэдээж хүн бодлоо тэр бүр 100% удирдаж чадахгүй. Муу юм бодчихсон, яасан бол гэх мэт санаа зовж айх энэ тэр, ирээдүйгээ яаж бодсон логикоор бодоод бол муугаар хараад байх үе байдаг. Тийм үед "гэхдээ" гэдэг үгийг ашиглах хэрэгтэй гэж сонсоод нээрээ л тийм юм байна гэж бодогдлоо. 
Өнөөдөр их ядарлаа гээд бодчихвол гэхдээ зөндөө юм хийчихлээ, амжуулчихлаа, эсвэл суралцлаа ч гэдэг юм уу. Гэхдээ хэн нэгэн хүнд жоохон ч гэсэн хэрэг болно доо гэдэг ч юм уу. Улаанбаатар аймшгийн утаатай байна даа яана даа гэхдээ бас нэг айл ч болов дулаан байгаа бол болж дээ г.м. ч байдаг юм уу. Түгжрээнд бухимдал төрөх үедээ гэхдээ дулаан машинд, бензиний мөнгөтэй байгаа нь бас сайн хэрэг юм даа гэх мэт мэт өөрийгөө, далд ухамсраа хуурч байх хэрэгтэй гэнэ.

Гэхдээ гэдэг үгний араас голцуу эсрэг утга гарах тул муу юм бодмогцоо тэрийгээ гэхдээгээр үгүйсгэж өөр тийш залж байгаарай гэнэ. Хүний тархи нь ихэвчлэн 2 ойрхон бодсон зүйлийн сүүлийнхийг нь илүү чухалчилж авч үздэг байх магадлалтай юм байна.

Тэгэхээр өвчин эмгэг, хөгшрөл, таргалалт гэх мэт зүйлсэд оюун санаа, ухамсар бас их чухал нөлөөтэй гэнэ. Би 20-той гээд бодчихвол 20-той л байдаг байх нь 😉 Тоглоом биш шүү...

Эмч, эмнэлэг бараг насгүй, эдгэхгүй өвчтэй гэсэн хүмүүс ч эдгэрээд урт удаан наслаад амьдраад явж байгаа жишээнүүд их. Ийм эдгэрсэн хүмүүс ихэвчлэн бурхан ч юм уу, хэн нэгэн хүн ч юм уу, эсвэл бүүр далдын хүчинд итгэж залбирсан байдаг. Хэрэв өөртөө, бодолдоо, эмчдээ ч юм уу бүрэн итгэж чадахгүй байгаад, ямар нэгэн амьдралд чинь таагүй зүйл байгаа бол ямар нэгэн бурхан, бөө, Христос, Будда, Исламын шашин, эмээ өвөөгийн сүнс, уул усны лус савдгийн аль нэгэнд нь тултал итгээд залбирч мөргөөд яваад үзээрэй.
Би бол өөрийн гэсэн хувийн шашинтай хүн болохоор 😁
Тэгээд бурхад маань надад бол үнэхээр л туслаад байдаг...

За баахан хий төсөөлөл, мухар сүсгийн шинжтэй олонход нь, ялангуяа шашингүй хүмүүст тэнэг сонсогдож, заримд нь буруу утгагүй ч санагдаж байж мэдэх юм.

Ер нь ямарваа зүйлд мэдэхгүй, хараагүй юмныхаа дайсан нь битгий байгаарай, эргэлзэж, өөрөө бодож байгаарай гэмээр байна...

Соронзон гээд зүйл 2 туулиараа таталцаж наалдаад, хоёр туулиараа болохоор зайнаас түлхэлцдэг. Нүдэнд харагдахгүй хүчтэй. Заавал өөрөө тийм байдлаар харахгүй л бол цахилгаан соронзон долгионыг жишээ нь бид харахгүй. Түүнтэй адил бидний харахгүй, хэмжиж чадахгүй хүч, энерги, эсвэл бүр өөр хэмжээс ч байж мэднэ...

Японд хаясан атомын бөмбөгний энерги нь ганц зоосны хэмжээтэй атомаас гарч буй тухайн таталцлын хүчний л хэмжээ гэх...

За тэгээд хувь заяаны улаан утас, заяаны хань мань гэдэг шиг зарим хүмүүст анх хараад л дурлаж татагддаг, тэгээд яриад харилцаад үзээд тэр чигээрээ сүнсээрээ холбогдоно гэдэг шиг болдог. Харин ихэнхдээ анхнаасаа таалагдаагүй хүмүүстэй бол хичнээн ойртсон ч тэгж дотно болж болдоггүйд бас нэг учир байж мэдэх л юм...

Физикийн шинжлэх ухааны орчин үеийн судалгаа онолууд нь бидний өнөөг хүртэл үзэж сонсож, заалгаж, уншиж ирсэн зүйлсээс нэлээд өөр болсон. Зарим нь хүлээн авч ойлгоход ч хэцүү. Тэгэхээр суурь нь өөр болчхоод байхад түүнд суурилсан ухаанууд нь тэр хэвээр байх нь утгагүй... Анагаах ухаан г.м...

Бидний ихэнхийн төсөөлөл нь электрон гээд нэг жижигхэн бөмбөлөг атом гээд бас нэг бөмбөлгийг дэлхий нарыг тойрдог гэдэг шиг тойроод эргэж байдаг, бодит масстай юм байдаг гэх мэт ч билүү заалгаад, сурах бичиг, багшийн самбарт зурсан зургийг хараад тэгж бодож явдаг... Би ч тийм л байсан...

Гэтэл электрон нь биет төлөв ба партикл, биет бус долгион төлөвийг нэгэн зэрэг агуулдаг гээд тэр нь туршилтаар батлагдсан гэх... Зарим нь Квантын талаар итгэдэггүй, онолыг үгүйсгэдэг ч байж мэдэх ч нөгөө талаас нь яг бодитоор ингэж тайлбарлаад, бас туршилтаар баталчихсан онол өнөөдөр байхгүй байгаа буюу олонх нь итгэж байгаа. Би ч энэ талд байгаа хүн.

За тэгээд бичээд байвал бичээд л байх шинжтэй... Ямартай ч өөрсдийн уншсан ном, сурсан хичээл, ууж байгаа эм, тариулж байгаа вакцин, тариа гээд юунд ч 100% итгэж улаан хамгаалагч болж болохгүй эргэлзэж байгаарай гэж бас хавчуулъя хаха...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)