
1. Гадаад хэлийг нэг л суръя хэмээн бариваас өдөр алгасалгүй тогтмол үзвэл таарна. Учир иймд гадаад хэлийг зорилготой, зоригдахуунтай бас зоригтой үзвээс зохилтой. Наран ээвэр, гэдэс цатгалан цагт, хүн үзэхээр бас л тэгдэг юм байх хэмээн сайн саваагүйн хүчээр нэг өдөр бариад, муу залхуугийн эрхээр нэг өдөр хаядаг сорьж сонгож байгаа юм шиг аястай чиг баггүй хүн гадаад хэлийг түм наславч сурахгүй. Нэгэн өдөр нэг хичээлийг нэг амиар эс барав гэхэд хооронд нь хоног алгасалгүй үзсээр байгаад номынхоо цаад талд нь гарвал зох...