Алмас

Хүмүүс бид сайхан байшинтай, машинтай, бусдад дээрэлхүүлэхгүй, зарим нь зүгээр л Хятадуудаас илүү амьдрахыг хүсдэг. Даанч тэгж хүсэх явцдаа идэх хүнс болсон мал махаа, хүнс ногоог тарих газар шороог мартчихдаг. Хоол гэх зүйл маань өөрөө тэр байгаль орчин. Байгаль хамгаалах гээд ярихаар өөдөөс гайхаж харах хүмүүс байдаг. Байгалийг хамгаалаад байгаа биш үнэндээ өөрсдийгөө, өөрийн хоол, өөрийн эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндийг л хамгаалж буй хэрэг. Гэтэл мөнгө, эдийн засаг, хөгжил гэж ярих явцдаа өөрийн ба өрөөлийн эрүүл мэндийн асуудлыг, нөгөө хэн нэгэн "ногоонтон этгээд" хамгаалаад ...

Алмас

tumblr_mao2fsZsyY1qbo1y4o1_500
Хөгжилтэй улс гэдэг бол ядуучууд машинтай байдаг газрыг биш баячууд нийтийн тээвэр хэрэглэдэг газрыг хэлнэ ээ гэж. Үнэн үг шүү. Тэр хэмжээнд хүртэл хүмүүсийн сэтгэхүй хөгжиж байж л хөгжилтэй гэж хэлэгдэх нь зүй байх.



За энэ талаар нэгэн бодлоо биччихье. Уг нь нөгөө гаднаас авсан зээл, бонд энэ тэрээ иймэрхүү томоохон ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийчихвэл зүгээр юм шиг санагддаг.
Нийтийн тээвэр

Агаарын бохирдол, замын түгжрэлийн хувьд нийтийн тээврийн хөгжил л угаасаа хамгийн зөв шийдэл гэж боддог. Нэлээн олон машинтай нөхдүүд нэг автобусанд л багтана.

Автобус 1-р эгнээгээр явдаг болсон нь бас л том алха...

Алмас

"Зөв үү?" гэсэн эхний хэсгийг уншаагүй бол энд дарж уншаарай.

2. Хэнхэг, бас ажлын хэнээтэй бай.

Юу яриад байна аа? гэж бодож байна уу? 

Ажил чинь хүмүүстэй харилцдаг бол харилцагч, үйлчлүүлэгч бүрийг сэтгэл хангалуун үлдээхийн төлөө хичээж, эсвэл хүнтэй харилцдаггүй ч гар бие эсвэл сэтгэж хийдэг, ер нь ямар ч ажил хийдэг байсан ажлаас зугтаалгүй, чин сэтгэлээсээ ажлаа хамгийн сайн хийгээрэй. Ажлаа яавал илүү сайжруулах, яавал амархан болгож өөрчлөх талаар байнга бодоорой. Ажилдаа дургүй бол өөрийгөө дуртай болгож, залхууралгүй, уншиж судалж өөрийгөө хөгжүүлж, тэмцэж чадвал та амжилтад хүрэх л бо...

Алмас

Амьдралаа утгатай болгож амжилтанд хүрэх тухай

1. Хэрхэн дуртай ажилдаа орж, дуртай ажлаа хийх вэ?
Өөрийн амьдралд одоо болж буй зүйл, бас одоо уншиж буй агуу менежерүүдийн номыг уншаад төрсөн бодлоо сийрүүллээ. Магадгүй та ажилдаа дур сонирхолгүй, эсвэл амьдрал чинь утгагүй ч юм шиг санагддаг бол энэ нийтлэл маань намайг өөрийг маань өөрчилсөн шиг танд ч бас хэрэг болж мэдэх юм. Магадгүй хүн татахаар гоё үг хэллэг, элдэв чимэглэлгүй энгийн үгээр бичсэн ч ойлгоод уншвал танд нэлээдгүй хүчийг өгнө гэж бодож байна.

Бусдаас зөв зүйлийг дуурайж чадвал тэдэн шиг биш юм гэхэд талд нь хүртэл хөгжиж бо...

Алмас

Яагаад өөрийгөө Алмас гэж нэрлэдэг юм бэ?
Жинхэнэ нэр маань Монголд их түгээмэл нэр тул интернетэд бусдаас ялгарах зорилгоор Алмас нэрийг хэрэглэдэг. Дунд сургуульд дуудуулдаг байсан хоч бөгөөд учир битүүлэг үслэг, үнэнч, зэрлэг хүн, бас миний жинхэнэ нэрний орчуулга утга буюу Алмас эрдэнийн чулуу гэсэн утгыг давхар илэрхийлдэг.

Товч танилцуулга
Жирийн нэгэн Монгол залуу. Гэр бүлийнхний зөвлөгөөгөөр хүний их эмч мэргэжил эзэмшин, бас багагүй хугацаанд мэргэжлээрээ ажиллаж байсан ч өөрийн сонирхлын дагуу мэргэжлээ солиод удаагүй байна. Багын дурлаж сонирхдог байсан компьютерын програмчлал, тэр дот...

Алмас

Доорх нийтлэлээс авах юм нэлээд бий санагдлаа. Нэг уншаад үзээрэй. Япон улс яагаад хөгжсөн бэ? Инамори Казүо, Коносүкэ Мацүшита гээд Японы том компанийг үүсгэн байгуулж удирдаж байсан удирдагчдын философи нь компани нь өөрөө улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө зорилготой гэсэн зорилго тавьж явдаг. Монголд бол эсрэгээрээ компани нь улс, төрийг худалдаж аваад зөвхөн захирлуудын төлөө л явдаг. Аминчхан сэтгэхүйтэй. Алтан ургийнхан хоорондоо эвдрэлцэж, амиа хичээж Монгол улс задарч мөхөж доройтсон, одоо ч компани ч захирлууд ч, ажилчид ч хүн бүр зөвхөн хар амиа л хичээдэг, улс эх оро...