Алмас
tumblr_mao2fsZsyY1qbo1y4o1_500
Хөгжилтэй улс гэдэг бол ядуучууд машинтай байдаг газрыг биш баячууд нийтийн тээвэр хэрэглэдэг газрыг хэлнэ ээ гэж. Үнэн үг шүү. Тэр хэмжээнд хүртэл хүмүүсийн сэтгэхүй хөгжиж байж л хөгжилтэй гэж хэлэгдэх нь зүй байх.



За энэ талаар нэгэн бодлоо биччихье. Уг нь нөгөө гаднаас авсан зээл, бонд энэ тэрээ иймэрхүү томоохон ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийчихвэл зүгээр юм шиг санагддаг.
Нийтийн тээвэр

Агаарын бохирдол, замын түгжрэлийн хувьд нийтийн тээврийн хөгжил л угаасаа хамгийн зөв шийдэл гэж боддог. Нэлээн олон машинтай нөхдүүд нэг автобусанд л багтана.

Автобус 1-р эгнээгээр явдаг болсон нь бас л том алхам гэж бодож байгаа. Манайхан метро барина гэж яриад байдаг. Миний бодлоор газар ухах нь илүү зардалтай. Тиймээс Японы Деншаг (газар дээгүүр төмөр замаар явдаг цахилгаан галт тэрэг, өндөр хурдны шинкансэн бол биш) л баруунаас зүүн, урдаас хойш, их тойруу тоороод гэж бариад, тэрнийхээ буудлуудаас автобус явуулчихдаг, хүмүүс машин хэрэглэхээ больчихвол замын асуудал, агаарын бохирдлын асуудал, хүүхдийн амьсгалын замын эрүүл мэндийн асуудал, бензин тосны асуудал гээд олон асуудал зэрэг шийдэгдэнэ гэж боддог. Гарааны хөрөнгө өндөр ч гэсэн цаашдынхаа ашгаасаа бүрэн нөхөгдөнө. Үүнийг хийхийн тулд мэдээж цахилгаан станц 1-ийг нэмж бариад, дээр нь цахилгаан, холбооны том сүлжээ дагалдуулаад хийчихвэл нөгөө айлуудын цахилгаанаар халаах асуудал ч бараг давхар шийдэх боломжтой. Их төгс юм хүсээд байгаа. Ер нь бол боломжтой гэж боддог. Цахилгаан станц нь өөрөө хогоор түлш хийдэг Waste to energy төрлийнх бол за тэгээд жинхэнэ хог, утаагүй, замын түгжрэлгүй жинхэнэ хөгжилтэй нийслэл болно доо.




Хэрэв сонирхвол Waste to energy tech power plants буюу хогноос эрчим хүч гаргаж авах технологийн талаар мэдээлэл:

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)